Ц.ЭЛБЭГДОРЖИЙН АЖЛЫН ӨРӨӨНД ҮЗЛЭГ ХИЙЖ УРАН ЗУРГУУДЫГ ХУРААН АВЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын прокурорын байгууллагад өгсөн 178 хуудас нотлох баримтыг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газраас Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хүргүүлсэн.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг 2019.02.22-ны өдөр Авлигатай тэмцэх газраас дуудаж "Таван Толгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан.

08 цаг 30 минут:

Өчигдөр буюу 2019.03.19-ний орой эрүүгийн цагдаагийн албанаас түүний ажлын өрөөнд нэгжлэг хийсэн байна.

Тэрээр нэгжлэг хийх явцад 1000 орчим уран зураг түүний өрөөнд байсан байна. Тэдгээрийн 30 гаруй нь дэлхийн болон монголын үнэт уран зураг байсан бөгөөд зарим нь монголын уран зургийн галерейгаас алдагдсан байж болзошгүй зургууд байсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр алдагдсан байж болзошгүй зургуудыг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж яаж, ямар арга замаар олж авсан эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоох юм байна.

10 цаг 30 минут:

Харин хуулийн байгууллагаас өрөөнд нэгжлэг хийсэн эсэх талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хаягаараа дамжуулан мэдэгдэл хийсэн байна. Тэрээр "Женко технолог.Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу!Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280 сая $-ын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д гишүүнээр элсэх санаархал нь бүтэхээ байсан уу.Миний өрөөнд нэгжлэг болоогүй.Би зураг цуглуулдаг,зураг хулгайлдаггүй" гэжээ.


11 цаг 00 минут:

Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарынд өчигдөр ЭЦГ-ын алба хаагчид нэгжлэг хийсэн. Гэрээс нь Их тэнгэрээс алга болсон зургуудыг хураан авсан гэсэн мэдээлэл ч байгаа юм.


14 цаг 28 минут:

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "Эби галларей"-д өчигдөр ЭЦА-ны алба хаагчид нэгжлэг хийж, 9 зураг хураан авсан байна. Тус зургууд дотор Их тэнгэрээс алга болсон зураг байсан тухай эх сурвалжууд мэдээллэсэн.

Тэгвэл Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс "Их тэнгэр"-ээс уран зураг алга болж, хулгайд алдагдсан хэргийг шалгаж байгаа юм байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас уг хэргийг хянаж байгаа гэдгийг албаны эх сурвалжаас мэдээллээ.

Зарим эх сурвалж түүнийг 11 дүгээр хороолол дахь оффисоо нүүлгэж Дүнжингарав хорооллын тэндэх Чухаг-2 хороололд байгуулсан гэх мэдээллийг өгч байна. Харин Өдрийн сонин ард Ц.Элбэгдоржийн гэх галерей байж болзошгүй байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 3 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 4 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 4 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй Өчигдөр
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25