УИХ-ЫН ГИШҮҮН АСАН М.БАТЧИМЭГИЙН ЗӨВЛӨХ З.ПАГМАЖАВЫН ЯЛЫГ ДЭЭД ШҮҮХ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖЭЭ

Өнөрцэцэг
2019/03/24

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх З.Пагмажавд оногдуулсан 8 жилийн хорих ялыг хэвээр үлдээв.

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү хэвээр үлдээлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулаад байсан юм.

Улсын Дээд шүүх З.Пагмажавд Тайваньд Монгол Улсын нууцтай холбоотой мэдээллийг орчуулан хүргэж, тагнуул хийж байсан хэрэгт буруутгасан юм.

УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажавыг улсын нууц задруулсан хэрэгт буруутган шүүхээс 16 жилийн ял оноосон. Тэрбээр Монгол улсын нууцтай холбоотой мэдээллийг Тайванийн талд зардуулсан гэж буй. Тэгвэл З.Пагмажав гэж хэн бэ? Энэ талаарх мэдээллийг доорхоос харна уу.


Товч намтар:

- Зангиржав овогтой Пагмажав Увс аймгийн харьяат.


- 1984-1994 Улаангом хотын 10 жилийн 2-р сургууль

- 1995-1999 МУБИС-ийн Дорно дахины тэнхмийн хятад хэлний факультетийг хятад хэлний багш, орчуулагч

- 1999-2000 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Стратегийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, шинжээч, судлаач, төвийн дарга

- 2000-2001 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн 2005-2008 онд Бээжингийн Ардын их сургуулийн олон улсын харилцааны сургуульд Олон улсын харилцааны магистр, Хятад судлаач,

- Нөхөр, хоёр хүүхэдтэй

Түүнийг Тайваний тагнуулын байгууллагад ажиллаж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэдэг үндэслэлээр ял оноосон талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн замыг түр хаана 5 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 5 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 5 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 2026/06/25
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/06/25