ДЭЛХИЙ БАНК ПАКИСТАНЫГ 5,8 ТЭРБУМ ДОЛЛАР ТӨЛӨХ ЁСТОЙ ГЭЖ ШИЙДЖЭЭ


Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын маргааныг шийдэх олон улсын төв нь Пакистан улсын Засгийн газрыг Чили Канадын хамтарсан "Thetyan Copper" компанид 5,8 тэрбум долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэж шийдсэн тухай Пакистаны "Dunya News" тв суваг мэдээлж байна.

"Thetyan Copper" компани нь 2011 онд Пакистан ба Иран, Пакистан ба Афганистаны хилийн ойролцоо байрладаг зэс ба алтны Реко Дик орд газарт олборлолт явуулахад 200 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэвч тухайн үеийн Пакистаны Засгийн газар нь хөрөнгө оруулалт хийгдсэний дараа гэнэт лиценз олгохоос татгалзсан.

Улмаар "Thetyan Copper" компани нь Дэлхийн банкны Хөрөнгө оруулалтын маргааныг шийдэх олон улсын төвд хандан зарга үүсгэхэд 2017 онд тус компанид нөхөн олговор төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ тэр үед нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлоогүй байгаад одоо ийнхүү нэгмөр баталаж байгаа аж.

"Thetyan Copper" компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Уильям Хейс нь төлөлтийн тал дээр Пакистаны Засгийн газартай тохиролцоо хийхэд бэлэн гэсэн байна. Харин Пакистаны Засгийн газрын төлөөлөгчид нь Олон улсын төвийн шийдвэрийг нэн даруй давж заалдана гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 26 минутын өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 35 минутын өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 59 минутын өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 1 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 3 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 20 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 21 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 21 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 23 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19