УТСАА ЦЭНЭГЛЭЖ БАЙГААД ЦАХИЛГААНД ЦОХИУЛАН НАС БАРЖЭЭ


Тайландын Чонбури мужид амьдардаг 21-н настай залуу ухаалаг утсаа орондоо цэнэглэн унтаж байгаад цахилгаанд цохиулан нас барсан хэрэг гарсан тухай "Daily Mail" сонин мэдээлсэн байна.

Арона Йотия гэгч залууг долоодугаар сарын 14-нд нас барсан байхыг нь гэрийнхэн нь олжээ. Гэр бүлийн оройн хоолонд ирэхгүй байсанд түгшсэн ах нь гэрт очиход хаалгаа онгойлгоогүй байна. Иймд цонхыг нь эвдэн ороход Арона нь орондоо утсаа цэнэглээд чихэндээ чихэвч хийсэн, нүүр ба гар нь түлэгдсэн шархтай, утас байрлаж байсан цавины орчим цус гарсан байдалтай нас барсан байж. Цагдаа нар дуудлагын дагуу ирээд үзлэг хийхэд цогцосноос хүч хэрэглэсэн гэх ямар нэг улс мөр илрүүлээгүй байна. Тиймээс унтаж байхад нь цэнэглээстэй утсанд богино холбоос үүссэний улмаас цахилгаан гүйдэлд цохиулан нас барсан гэсэн дүгнэлт хийсэн аж.

Үүнээс өмнө Тайландын Накхонратчасима мужид өөр нэгэн эрэгтэйг орондоо хэвтэх зуураа утсаа цэнэглэж байтал гэнэт богино холбоос үүсч аминд нь хүрсэн хэрэг бас гарч байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 31 минутын өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 39 минутын өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 1 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 1 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 3 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 20 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 21 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 21 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 23 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19