НОХОЙНЫХОО АЧААР СУГАЛАА АВААД 1 САЯ ДОЛЛАР ХОЖЖЭЭ

Өнөрцэцэг
2019/07/25

Америкийн Умард Каролина мужийн Хендерсон хотод амьдардаг хүн нохойнхоо ачаар сугалаа худалдан авсан тулдаа за дайрч 1 сая долларын эзэн болсон тухай "UPI" мэдээлж байна.Мойсе Дуарте нь долоодугаар сарын 20-нд шицу үүлдрийн нохойгоо өөр хотод байдаг эгчийндээ хүргэж өгөхөөр явж байхдаа "Buy Quick Food Mart" дэлгүүрээр түр орсон байна. Тийшээ орсон хойноо гэнэт азаа үзэхээр шийдээд "Red Hot Million" сугалааны тасалбарыг 10 доллараар авсан нь түүнд 1 жек пот авчирчээ.

Тэрээр энэ тухайд "Би шагналын хэмжээг хараад нүдэндээ ч итгээгүй. Нэг цэг рүү гөлрөөд гацчихсан" гэсэн байна. Дуарте нь нохойнхоо ачаар саятан болсон гэдгээ онцлоод "Нохойгоо эгчийнх рүүгээ зөөж яваагүй бол сугалааны тасалбар хэзээ ч худалдаж авахгүй байлаа" гэсэн байна.2018 онд Орегон мужийн Венето хотод амьдардаг эмэгтэй ням гараг болгон нохойнуудтайгаа салхилж явдаг зуршлынхаа ачаар сугалаанаас 70 мянган доллар хожиж байжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 1 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 1 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 2 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 2 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 4 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 6 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 22 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 22 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 22 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19