Х.ХЭРЛЭН: ЭКО АЛТАН ЗААМАР КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ГАРААГҮЙ


Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ талаар АМГТГ-ын дарга Х.Хэрлэн хэлэхдээ "Одоогийн байдлаар ашигт малтмалын 2900 орчим тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Эдгээрийн олгосон байдалд шалгалт хийхээр ажлын хэсэг байгуулагдсан. Бид холбогдох шүүлтийг хийж, тусгай зөвшөөрөл болгонд асуудлыг шийднэ" гэв. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Цагаан суваргыг төр авах ёстой, 50 хувийг нь авах бололцоотой талаар та хэлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Одоохондоо шийдгүй байна.

-"Сауд гоби коэл транс" компани байгаль орчинд хэр их хохирол учруулсан байдаг юм бол. Нөхөн сэргээлтийн асуудал яригдах уу?

-Мэдээж нөхөн сэргээлтийн асуудал яригдана. Хоёр талаас ажлын хэсэг байгуулагдаад хохирлын хэмжээг тогтооно. Үүнд БОАЖ-ын яам нэхэмжлэгчээр явах байх.

-Салхитын мөнгөний орд газартай холбоотой маргаан явж байгаа. Энэ ордын цаашдын ирээдүйг хэрхэн төлөвлөж байгаа вэ. Үйл ажиллагаа яаж явах вэ?

-Энэ ордын лиценз "Эрдэнэс Монгол" компанийн нэр дээр шилжсэн байгаа. Тэгэхээр энэ компани цаашид Салхитын мөнгөний ордод ашиглалт хийгээд явна.

-Мэргэжлийн хяналтаас "Эко алтан заамар" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг танай газарт хүргүүлсэн. Яагаад өдийг хүртэл тусгай зөвшөөрлийг нь цуцлахгүй байгаа юм бэ?

-"Эко алтан заамар" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал манайд ирээгүй. ТЭЗҮ-д нь тодотгол хийх дүгнэлт гарсан.

-Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан аж ахуйн нэгжийн ажилчдын ажлын байрны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Цуцлагдаж байгаа лицензийн талбайд ажиллаж байсан иргэдийг ажлын байраар хангах асуудлаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ажиллана.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 25 минутын өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 1 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 1 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 2 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 13 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 22 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 22 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 22 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26