Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан оймсондоо ам.доллар нуусан бичлэгийг сарын өмнө АТГ дэлгэсэн юм . АТГ-т төрийн албан хаагчдын авилга авч байгаа гүйцэтгэх ажиллагааны бичлэг олон бий. Цаашдаа тэдгээр бичлэгүүдийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгээр олон нийтэд дэлгээд явах боломжтой гэх мэдээллийг албаныхан өгч байв. Тэгвэл АТГ-ын дараагийн "нүүр улаймаар" бичлэгийн гол дүр нь Гаалийн ерөнхий газрын байцаагч аж. Тодруулбал Гаалийн ерөнхий газрын Замын үүд дэх гаалийн улсын байцаагч авилга аваад хуулийнханд баригдах мөчдөө малгайдаа нуусан байжээ. АТГ-ын мөрдөгч тухайн гаалийн байцаагчийг малгайгаа авахыг шаардтал их хэмжээний мөнгө толгой дээрээс нь унасан аж. 2016 оны гуравдугаар сард Ч.Сайханбилэгийн ЗГ-ын үед АТГ Замын-Үүд дэхь гаалийн 30 гаруй байцаагч дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Тэдний дундаас гурван байцаагчийг авилгын хэргээр шүүсэн аж. Удахгүй тус бичлэгийг олон нийтэд зарлана гэж эх сурвалж бидэнд мэдээллэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна