Т.Батсүх албаны автомашинаар хүүхдээ зугаалуулснаа хэлсэн ч шүүх ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гаргажээ


ХААИС-ийн харьяа МААЭШХ-ийн захирал Т.Батсүхийн албан хэрэгцээний автомашиныг хүү нь унаж, найзуудтайгаа зугаалсан асуудлаар бид сурвалжилга бэлтгэн хүргэж байсан. Цуврал сурвалжлагуудын мөрөөр ХААИС-ийн захирлын тушаал гарч Т.Батсүхт сахилгын шийтгэл ногдуулан, цалингийн хувь хасах шийдвэр гарч, удалгүй салбарын сайдын тушаалаар Т.Батсүхийг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.

Тэгвэл Т.Батсүх үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хэмээн шүүхэд хандсан бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан, түүнийг ажилд нь буцаан томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох 51 хоногийн ажлын хөлс долоон сая 342 мянга 590 төгрөг олгох шийдвэр гарчээ. Т.Батсүх нь шүүхэд хандахдаа Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангаар зодуулж, албан тушаалыг нь хүчээр булаан авсан хэмээн заргалдсан байна.

Т.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд оронд нь М.Найданхүүг томилсон бөгөөд тэрбээр томилогдоод удаагүй ажлаа хүлээлгэн өгөөд хилийн дээс алхсан байна. М.Найданхүү энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

"Энэ долоо хоногийн шинэ ажил эхэлсэн эхний өдөр өндөр албан тушаалтнууд албаны автомашинаар хүүхдээ зөөдөг зөрчилийн тухай ил тод, баримттайгаар мэдээллээ. Ер нь манай улсад албаны тэргийг хувийн өмч мэт үздэг үзэл бол ужгирсан хэвийн үзэгдэл, байдаг л зүйл мэт хүмүүс ойлгодог.
Гадаад орнуудад том зөрчилд тооцогдож хатуу хариуцлага үүрүүлдэг. Ойрын жишээ гэхэд л Токио хотын засаг дарга зуслан руугаа албаны машинаар явнаас болж ажлаа өгч байсан. Иймэрхүү жишээ хэдэн арваараа бий.

Өнгөрсөн зун МААЭШХ-ийн захирал Т. Батсүхийн хүү найз нарынхаа хамт албаны машинаар зугаалж, цэнгэж буй бичлэг цацагдсан. Бүүр тод баримттайгаар баримтжан цацагдсан. Тэгээд энэ этгээдийг ХААИС-ийн ректорын тушаалаар 8-р сарын 19-нд ажлаас хуулийн дагуу халсан байдаг. Энэ нөхөр эргэж шүүхдээд хоёр долоо хоногийн өмнө Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэг шүүгчйин бүрэлдхүүнтэй шүүх хурлаар эргэж ажилдаа томилогдох дээр нь 7,3 сая төгрөгний нөхөн төлбөр авахаар болж шийдэгдсэн.

Миний бие энэ шүүх хурлыг хүртэл ХААИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн статус эдэлж байсан боловч яг энэ шүүх хурлаар миний эрхийг цуцалж би шүүх хуралд ажиглагчаар оролцож ганц ч үг хэлэх, тайлбар хийх эрхгүй болсон. Т.Батсүх хүүгийнхээ хийсэн гэмт үйлдлийг дараах зөрүүтэй байдлаар тайлбарлаж байгаа.

1. Энэ бол миний хүү биш манай хүрээлэнгийн залуу ажилчид гэж нэг мэлзсэн.
2. Энэ бол 1 жилийн өмнө болсон үйл явдал гэж шүүх дээр худал хэлсэн. Гэхдээ өөрийнх нь хүү үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Шүүгч бол үнэн авч хэлэлцээгүй. ХААИС баримтжуулаагүй байна, сошиол ховоор асуудалд хандлаа гэх ухааны юм яриж суусан. Тэгээд шүүхийн шийдвэрийг Т.Батсүхийн талд гаргасан. Нэг нь халсан болж нөгөө нь шүүхдээд эргээд Төрийн мөнгө төсвийн хөрөнгөнөөс хулгай хийх эрхээ шүүхийн шийдвэр, тогтоолоор нээлгэж чадаж байна. ХААЙС-ийн захиргаа, ректор давж заалдахгүйгээр эрдэмтэн хүний өчүүхэн ч ёс зүйгүй Т.Батсүхийг ажилд нь эргүүлэн томилох шийд гаргаж байна. Өөрөөр хэлбэл хонь бүрэн, чоно цатгалан гэдэг үлгэрийг хуйвалдан амилуулж байна. Өнөөдөр мөнгөгүй болсон ХААИС-ийн хөрөнгөнөөс 7,3 сая төгрөг Т.Батсүхэд төлөх үү?

Т.Батсүх нартай холбоотой хөрөнгө мөнгө идэж шамшигдуулсан, эрдэмтдийн эрх ашгийг илт зөрчсөн, хавчсан, ажлаас хууль бусаар халсан, бэлгийн дарамт учруулсан, өөрийн ферм дээр зарцалсан гэх мэт олон асуудлууд байдаг. ХХААХҮЯ, БСШУСЯ, ШУТС, гадаад орнуудын Монголд төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай холбоотой мөнгө идсэн, хөрөнгө хулгайлсан олон олон гэмт хэргүүд бүлэглэн үйлдсэнийг хүн бүр яридаг, мэддэг.
Яам, ШУТ сан, ХААИС, хүрээлэн дамнасан хулгайн бүлэглэл байгааг ч үгүйсгэхгүй хүн олон байгаа. АТГ, ТЕГ, ЦЕГ, Төрийн албаны зөвлөл зэрэг Төрийн байгууллагууд хуулийн дагуу энэ этгээдэд арга хэмжээ авч салбарыг цэвэрлэж,, эрдэм шинжилгээний байгууллагаас салгана гэдэгт миний бие итгэж байгаа.

Төрийн нэр бариж төрийг зайдагнасан бүх л этгээдүүдтэй хатуу чанд тэмцэж, гэмт үйлдлийг нь илчилж байж бид Япон, Солонгос, Сингапур, Хятад, Норвеги... улсуудын адил цэцэглэн хөгжинө, хүн ард нь шударгаар хөдөлмөрлөж, өндөр цалин хөлстэй болно.
Хуультай улсад хөгжил ирнэ. Худалгүй газар хүн боловсроно. Хулгайгүй орон цэцэглэн хөгжинө. Др. М. Найданхүү" хэмээн бичжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 1 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 1 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 23 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 23 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08