ҮХЦ-ийн гишүүдийн хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусна


ҮХЦ-ийн есөн гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа ирэх сард буюу 2019.12.26-нд дуусгавар болно. Тодруулбал, Улсын Дээд шүүхээс санал оруулан, томилогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусах юм.

Харин асуудал дагуулж, ажлаа өгөхөөр мэдэгдээд байгаа ҮХЦ-ийн дарга Доржийн Одбаярыг 2016.11.17-ны өдөр УИХ-аас санал болгон томилсон бөгөөд түүний гишүүний бүрэн эрхийн хугацаа 2022.11.17-нд дуусгавар болно. Д.Одбаяр нь ҮХЦ-ийн даргын ажлаа өгөхөөр өргөдлөө гаргаад байгаа бөгөөд тэр ҮХЦ-ийн гишүүн хэвээр үлдэнэ гэсэн үг. Хэрэв тэр ёсзүйн хариуцлага үүрэхээр шийдвэр гаргасан бол гишүүнээсээ татгалзах хүсэлтээ УИХ-д гаргах ёстой байлаа.

Тэгвэл бусад гишүүд болох ҮХЦ-ийн гишүүн Гунгаагийн Баясгалан, Шилагарьдын Солонго нарыг УИХ-аас, Батсүхийн Буяндэлгэр, Цагааны Нанзаддорж, Гомбожавын Туулхүү нарыг Ерөнхийлөгчийн тамгын газраас санал болгон томилсон байна. Тэдний бүрэн эрхийн хугацаа 2024, 2025 онд дуусгавар болно. Улсын дээд шүүхээс санал орж, томилогдсон дараагийн гишүүн бол Намжилын Чинбат бөгөөд түүний бүрэн эрх 2023 онд дуусгавар болох юм. ҮХЦ-ийн гишүүд зургаан жилийн хугацаатай томилогдон, бүрэн эрхээ хэрэгжүүлдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 35 минутын өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 39 минутын өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 53 минутын өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 17 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 18 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 21 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 21 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 23 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 2026/06/28
Цаг агаар: +25 градус дулаан байна 2026/06/28