Засгийн газрын хуралдаанаар зарим улсад суух ерөнхий консулын нэр тодорхой болж томилогдож эхлээд байна. Тодруулбал Г.Жаргалсайханыг Монгол Улсаас Хонконгд суух Ерөнхий консулаар томилжээ. Г.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нөхрөө консулаар томилуулсан гэх мэдээлэл ч байгаа юм.
Мөн Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрсөн ах Ч.Ганболдыг томилуулжээ. Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна