Хоолоо сойх нь үс хуурайшиж, унах шалтгаан болно


Үс хуурайшиж, унах нь олон шалтгаантай. Шар ус, бадгана өвчин, биеийн тамир багадсантай холбоотойгоор үс унахаас гадна үсний угийн өөрчлөлтөөс үүдэж үс унана. Хамгийн гол шалтгаан нь элэгний өөрчлөлт байдаг. Ер нь дотоод эрхтэний өвчлөлөөс шалтгаалж үс унах бөгөөд исгэлэн амттай, халуун ногоотой хоол идэх нь элэгний халууныг үүсгэдэг байна.

Мөн сүүлийн үед хүмүүс хоолоо сойх болсон нь үс уналтын нэг шалтгаан болж буй. Ялангуяа бага насны хүүхдүүд хоолоо сойх нь тэдний үс хуурайшиж, унах гол нөхцөл болж байна. Бага насны хүүхдүүд ид боловсорч байх үедээ хоолоо сойсноор хэрэгцээт эрдэс бодисоо авч чадахаа болино. Ийнхүү ходоодонд шим тэжээлийг өгөхгүй байснаас шалтгаалан биеийн тамир доройтож, үс, хумс, арьсны өнгө алдагдаж эхэлдэг байна. Тиймээс үсийг эрүүл байлгая гэвэл зөв хооллох шаардлагатай юм.

Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд гадны нөлөөнөөс үүдэж үс унах нь элбэг. Тэр дундаа өвөл, хавар намартаа толгой нүцгэн явах нь үс угаараа унах нөхцөл болдог. Үүнээс гадна үсийг хэтэрхий их сэнсэдсэнээс үсний уг тэлж, үс угаараа унах, хуурайшин тасарна. Тиймээс үсэндээ төрөл бүрийн тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Тэр дундаа хамгийн их тэжээл өгдөг шар тос болон гахайн өөхийг түрхэх нь үс уналтыг зогсоож, сэргийлэх юм.

Эх сурвалж: Манба дацан эмнэлэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08