Эртний эдлэл гэх хуурамч эд зүйлс зарж байсан бүлэглэлийг илрүүлжээ


Манайд эртний эдлэлд гар татдаггүй хүмүүс олон бий. Иймдээ ч эртний эдлэл манай зах зээлд өндөр үнэ хүрдэг. Тэгвэл үүнийг ашиглаж эртний эдэлэлээс ялгарахын аргагүй адил зүйлсийг зарж байсан сүлжээг цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчид илрүүлжээ. "БНХАУ-ын иргэд эртний эдлэл зарж байна" гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНХАУ-ын иргэд байрандаа алтан шаргал өнгөтэй 127 ширхэг ембүү, суугаа хүний дүрстэй дөрвөн ширхэг металл зүйл болон БНХАУ-ын цаасан болон төмөр мөнгө хадгалж байсныг илрүүлэн хурааж авчээ. БНХАУ-ын иргэд "БНХАУ-ын Мин гүрний үеийн эртний эд зүйлс Монголын нутаг дэвсгэрээс олдсоныг зарна" гэх зарыг олон нийтэд хүргэдэг байжээ. Улмаар сонирхсон иргэдэд БНХАУ-ын захын дэлгүүр зардаг бэлэг дурсгалын зүйлийг өгч залилах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Хураагдсан ембүүнүүдийг 10 орчмыг нь голоор нь хөрөөдөж хуваасан байжээ. Хөрөөдсөн хэсгүүдийн зарим нь 15 гр шижир алттай байжээ. Тэд иргэдэд ембүүг голдоо алттай, үнэ цэнтэй гэж итгүүлэн хуурамч эд зүйлс зарж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. Дээрх эд зүйлсийг аравдугаар сарын 3-ны өдөр каргогоор оруулж ирсэн нь тогтоогджээ. БНХАУ-ын иргэд хураагдсан эд зүйлсийг цагаан тугалга, зэс, төмөр, цайрын орц найрлагатай бэлэг дурсгалын эд зүйл гэж хилээр орж ирсэн байна. Тухайн эд зүйлсийг "Геологийн төв лаборатори", "Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв" зэрэг байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд гаальд мэдүүлсэнтэй ижил орц найрлагатай эд зүйл болох тогтоогдсон байна. Ийнхүү цагаан тугалга, зэс төмөр, цайр зэргээр хийсэн зүйлсийг эртний эдлэл гэж бусдад итгүүлэн худалдаж байжээ. Дээрх бүлэглэл нь Камбож, Франц, ОХУ, Тайланд зэрэг улсууд руу удаа дараа зорчиж байсан нь тогтоогдоод байгаа юм байна. Тэд улс дамнаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байж болох нөхцөл илрээд байгаа юм. Олон улсын цагдаа нарын анзаарч илрүүлээгүй бүлэглэлийг монголын цагдаа нар шуурхай ажиллаж илрүүлээд байгаа аж. Зохион байгуулалттайгаар зар тарааж эртний үнэт эдлэлүүдээс ялгарахын аргагүй ижил хийцтэй хуурамч зүйлсийг зарж борлуулдаг бүлэглэл ийнхүү илрээд байна. Эртний эдлэл сонирхогч хэн бүхэн энэ төрлийн эд зүйлс худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандахыг цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.




0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ 2 цагийн өмнө
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно 2 цагийн өмнө
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08