Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн ерөө сумын 2-р баг Ялбаг гэх газарт гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоожээ. Тодруулбал, гурван бүлэг 14 иргэнийг, Ерөө сум Бугант тосгоны нутаг дэвсгэрт Их алт гэх газарт иргэн Дашжамц нь зөвшөөрөлгүйгээр гурван ширхэг эксковатороор хөрс хуулалтын ажил хийж байсныг тус тус таслан зогсоож, материалжуулан шалгаж Бугант тосгоны цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна