Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар Э.Энхболдыг томилжээ. Тодруулбал, түүнийг томилох Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаал гарсан байна.
Тус хэлтсийн даргаар цагдаагийн хурандаа Э.Бөхбат ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн есдүгээр сард үүрэгт ажлаасаа түдгэлзэж, шалгуулах хүсэлтээ ЦЕГ-ын даргад гаргаснаар, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа билээ.
Тодруулбал, хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байсан байгууламж нь Э.Бөхбат хурандаагийн эзэмшлийн орон сууц бөгөөд тэрбээр тус хууль бус үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүйг мэдээлсний мөрөөр тэрбээр шалгуулахаар ийнхүү өргөдлөө гаргасан байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна