Польш улсын гэмт хэрэгтэй тэмцэх газраас Монгол улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгааг УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга мэдээлсэн. Тэдний дунд дипломат болоод цагдаагийн алба, төрийн байгууллагын ажилтнууд багтсан нь ил болсон.
Тухайлбал, ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга Шийрэвнямбуугийн Цогтбаатар, Эрүүгийн цагдаагийн газрын ахлах төлөөлөгч Дэлгэрсайханы Энхбаяр нар дээрх жагсаалтад байсан. Тэгвэл ЦЕГ-ын даргын тушаалаар тухайн хоёр албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, цагдаагийн цолыг нь хураасан байна.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газарт чиглэл өгч, ГХ-ны сайд, ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга нарт нэн даруй арга хэмжээ авч шаардлагатай хүмүүст хуулийн хариуцлага тооцохыг үүрэг болгосон нь ийнхүү эхнээсээ биелэгдэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна