Энэ бол дагавар хүүгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Б.Хүлгэн

Н.Мижидмаа
2019/12/24

Өнгөрсөн баасан гараг буюу арванхоёр дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хүүхэд хойд эцэгтээ зодуулсан байж болзошгүй байдалтайгаар амь насаа алдсан талаар бид мэдээлсэн. Уг хэргийн сэжигтнээр Бат-Эрдэнийн Хүлгэнийг цагдан хориод байгаа. Б.Хүлгэн нь 1996 онд төрсөн. 2013, 2015, 2017, 2018 онуудад хулгай, дээрэм, хүчингийн хэргээр нийт зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Тэрбээр 2019 оны зургаадугаар сард хорих ангиас суллагдсан бөгөөд 10 дугаар сараас талийгаач хүүгийн ээжтэй хамтран амьдарч эхэлсэн байна. Талийгаачийн ээж хоёр хүүтэй бөгөөд арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Б.Хүлгэн нь бага хүүг нь зодож гэмтээсэн учир хүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Харин хэрэг гардаг өдөр буюу 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Хүлгэн, хөвгүүдийн ээжтэй болон найз нөхдийн хамт гэртээ архи, согтууруулах ундаа уужээ. Ингээд талийгаач хүүгийн ээж, хамт байсан иргэнтэй хамт дэлгүүрээс архи авчрахаар гарсан хойгуур Б.Хүлгэн хүүг зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй байна. Хүүгийн ээж орж ирэхэд хүүг нь "унтуулсан" хэмээн орон дээр хэвтүүлсэн байсан бөгөөд тухайн үед амь нас нь хохирсон байжээ. Урьдчилсан байдлаар хүүгийн элэг бяцарсны улмаас амиа алдсан нь тогтоогдоод байгаа бөгөөд Б.Хүлгэн гэгчийг цагдан хорьж, шалгаж байна. Харин ой гарантай хүүгийн бие хүнд, аймгийн эмнэлэгт эмчлүүлж байна.

 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 14 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 16 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01