Ашигт, малтмал газрын тосны газрын төлөөлөл ОХУ-ын "Роснефть" компанитай уулзалт зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Энэ үеэр 2017 онд "Роснефть" компаниас нийлүүлэх шатахууны үнийг төвийн бүсэд 10 ам.доллар, баруун болон зүүн бүсэд 20 ам.доллараар бууруулах хүсэлт тавьжээ. Харин "Роснефть" компани зургадугаар сард шийдвэрээ ирүүлэхээр болсон байна.
Мөн БНХАУ-ын "Чайна-Ойл" компанийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын баруун бүсээр буюу Говь-Алтай аймгийн Бургастай, Ховд аймгийн Ярантын боомтоор шатахуун нийлүүлэх асуудлыг хэлэлцэн, нийлүүлэх шатахууны төрөл, тоо хэмжээ, тээврийн нөхцөл, агуулахын багтаамж, шатахууны чанарын талаар хамтран судалгаа хийж эхлэхээр тохиролцсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна