З.Энхболд: Э.Оюунболд цагаан сараар барилдах, эсэхийг МҮБХ шийднэ


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Э.Оюунболд аваргын цол хураах асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.  Энэ жилийн үндэсний их баяр наадмаар зодоглосон хоёр бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн. Тэд бол шинээр аварга цол хүртсэн Хэнтий аймгийн харьяат Э.Оюунболд, начин цол хүртсэн Баянхонгор аймгийн харьяат Д.Цэрэнтогтох нар юм.

Шинэ аваргын тухайд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөлгүй шүүхдсэн бол начин Д.Цэрэнтогтох В сорьцын шинжилгээнд дээжээ явуулсан нь А сорьцоо баталсан дүнг үзүүлжээ. Ингэснээр Бөхийн салбар хорооноос хоёр бөхийн барилдах эрхийг тус бүр хоёр жилээр хасах, цол чимэг бууруулах, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нөхөж олгох хүсэлтийг Баяр наадам зохион байгуулах комисст хүргүүлсэн байна.

В сорьцын хариугаа авсан начин Б.Цэрэнтогтох ч шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандаад байгаа аж. Ингэснээр шүүхийн шийдвэр гарсны дараагаар Баяр наадам зохион байгуулах комисс болон Ерөнхийлөгч шийдвэрээ гаргах юм. Өөрөөр хэлбэл, асуудал шийдэгдэх хугацаа сунжирч байна гэсэн үг. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа.


-Допингийн асуудалд холбогдсон улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар байр суурьтай байгаа вэ?

-Э.Оюунболд “Намайг допингоор унагаах зорилготой хүмүүс байгаа” гээд АТГ-т гомдол гаргаад яваад байгаа. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад бид нар цол хурааж болохгүй. Өмнө нь цол хураалгасан хүмүүс шүүхдэж байгаад хүчингүй болгосон зарлигийг буцааж хүчингүй болгож байсан. Тиймээс хуулийн байгууллагын эцсийн хариуг хүлээзнэсэн байдалтай байна.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг шалгах асуудал ямар шатандаа яваа вэ?

-Допинг хэрэглэсэн эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газар тогтоохгүй. Үнэнээсээ хэрэглэсэн байна гэсэн бичиг ирвэл зарлиг гаргана. Түрүүлж гоомой юм хийхгүй. Эцэслэн шийдвэр гараагүй болохоор цолтойгоо байна гэсэн үг.

-Тэгэхээр Э.Оюунболд аварга цагаан сараар барилдах боломжтой гэсэн үг үү?

-Тэрийг Үндэсний бөхийн холбоо мэднэ. Э.Оюунболдыг барилдуул, барилдуулахгүй гэдгийг Ерөнхийлөгч хэлэх эрхгүй шүү дээ. 

-Гишүүд бөөнөөрөө гадаадад явж казино тоглосон асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?

-Дөрвүүлээ явсан юм байна лээ. Хэдэн сарын өмнө Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулаад казино тоглосон хэд хэдэн төрийн албан хаагчийг халсан шүү дээ. Тэр жишгээрээ арга хэмжээ авах байлгүй дээ. УИХ-ын гишүүн бол онцгой төрийн албан хаагч биш. Төрийн албан хаагчийг казино тогловол ажлаас нь халдаг дүрмийг Төрийн албаны тухай хуульд нийцүүлээд гаргачихлаа. Харин түүнийгээ хэрэгжүүлнэ үү хэрэгжүүлэхгүй юу гэдгийг Ардын намын 65 гишүүнтэй УИХ мэднэ. Ардын намын УИХ-ын гишүүнээс дор албан тушаалтай хүмүүс казино тогловол халдаг, Засгийн газар өөрийн томилдог хүмүүсээ халдаг байх ёстой. Энэ жишгээрээ л явах хэрэгтэй шүү дээ.

-Зарим шүүгчийн бүрэн эрхийг яагаад сэргээгээд байгаа юм бол?

-Авлигатай тэмцэх газар Шүүхийн Ерөнхий зөвлөл рүү нотлогдохгүй байгаа тул түдгэлзүүлж өгнө гэсэн бичиг ирүүлсэн. Тухайн үедээ дөнгөж шинээр дарга болоод байсан З.Дашдаваа нь үнэхээр түдгэлзүүлэх үндэслэлтэй гээд баахан видео бичлэг үзүүлж байсан. Одоо болохоор үгүй л гэж байна лээ. Дотор нь бид нар оролцож болох биш. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс бичиг ирлээ түдгэлзлүүлнэ, Шүүхий Ерөнхий зөвлөлөөс бичиг ирнэ түдгэлзлүүлнээс болиулна. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хэн нэгэн шүүгчийг халья гээд бичиг ирвэл бас хална. Түүнээс биш Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ерөнхийлөгч энэ нэг шүүгч авлига авсан байж таараа гээд халдаггүй. Үндсэн хуулиа л барьна. Тэгэхээр надаас асуугаад байгаа энэ олон асуултаа Шүүхий Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр гэдэг хүнээс асуух хэрэгтэй. Яагаад гэвэл түдгэлзүүлэх үү үгүй юу гэдэг бичиг ирэхийн өмнөх үйл явцыг бид мэдэх ямар ч боломжгүй.

-Та улсын төсвийн  мөнгөөр хайгуулын ажил хийсэн орд газруудыг улс эргүүлж авах талаар ярьж байсан?

-Зөвхөн Цагаан суваргын гэлтгүй улсын төсвийн мөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улс буцаан авах ёстой. Энэ бол зарчим. Түүнийг энэ Ардын намын УИХ, Засгийн газар хэрэгжүүлэхгүй гурван жил болж байна. Яагаад вэ гэвэл тэр хувийн компани өөрөө эрсдлээ хийж, тэр ордыг олоогүй учраас гэж байгаа юм шүү дээ. “Рио Тинто” шиг өөрийн хөрөнгөөр эрсдэл хийгээд, нэг аравны хэдэн км өрөмдөөд олсон тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулиараа л явна. Тэрнээс биш “Цагаан суварга” ч бай, “Таван толгой” ч бай социализмын үед хайгуул хийгээд нээсэн бүх орд улсын өмч. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин энэ хуулийг Ардын намын Засгийн газар хэрэгжүүлэхгүй байгаа юм.

-Та сонгуульд нэр дэвших үү?

-Дэвшиж л таарна шүү дээ. Би бол сайдтай адил зиндааны албан тушаалд байгаа хүн. Ажлааа хийнгээ нэр дэвшиж болдог улс төрийн албан тушаал.

-Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор асуудлыг шийдэх ёстой байсан ч чадаагүй байсан?

-Тийм байна лээ.

-Хуууль зүйн сайд нь зөрчихөөс өөр аргагүй болсон гээд мэдэгдсэн байна лээ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ бол шинэ юм биш шүү дээ. Байнга л хууль зөрчиж байгаа. Одоо тэгээд л зөрчөөд явж байхаас.

-Хууль тогтоох дээд байгууллага нь хуулиа зөрчиж болдог юм уу?

-Харин тийм. Ингээд зөрчөөд байж болдог л болж байна шүү дээ. Ч.Улаан гэдэг гишүүн нь алга болчихоор л хуулиа зөрчөөд болоод байна. Бодоход заавал бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдана гэсэн зүйл байхгүй л байлгүй дээ. Тэгэхээр Ч.Улаан байхгүй гэдгээр шалтаглаж л байгаа байлгүй дээ, бодоход. Бодоход гэж хэлснийг оруулна шүү, хасаад гаргачив аа.

-Та Өвөрхангайгаас дэвших юм уу?

-Би хаанаас ч дэвшиж болно шүү дээ. Яагаад заавал Өвөрхангай гэж.

-Тэтгэврийн зээл тэглэх тогтоол гарсан. Одоо яг ямар процесс өрнөж байгаа бол?

-Тэтгэврийн зээл тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр 12 дугаар сарын 18-нд гарсан УИХ, Засгийн газар үүнийг хэрэгжүүлсэн. Бодвол түргэн шуурхай л хэрэгжүүлэх байлгүй дээ.

-Хууль тогтоох байгууллага нь хууль зөрчөөд байгааг хэн хянах вэ?

-Сонгогчид л хянана шүү дээ. Ерөнхийлөгч бол энэ Их хурлыг туйлын бүтэлгүй хурал байна, тараач ээ гээд гурван удаа хэллээ шүү дээ, бичиг явуулаад. Тарахгүй л байна.

-Ерөнхийлөгч Норвеги улсад ямар айлчлал хийх юм бол?

-Албан ёсны айлчлал. Давосын эдийн засгийн форумын 50 жилийн ой болж байгаа. Түүнд оролцоод үргэлжлүүлээд Норвегид албан айлчлал хийнэ.

-Та намын сонгуулийн штабыг удирдах уу?

-Одоогоор шийдээгүй л байна. Юм жаахан тодорхой болог, Цагаа сар өнгөрөг.

-Тэгэхээр та 100 саяын дэнчин өгнө гэсэн үг үү?

-Одоогоор бол би мөнгө цуглуулж болохгүй. Нэр дэвшичгийнхээ үнэмлэхийг аваагүй байна. Ардчилсан нам нь нэр дэвших бодолтой хүмүүсээс Улс төрийн намуудын хуулийн дагуу нэр дэвших хүмүүсийг иргэн хүнээс 1 сая, байгууллагаас 10 саяын хязгаар дотор хандив цуглуулж өгөхийг хүсэж байгаа. Ардчилсан намын хувьд бол хандив. Тэр мөнгийг би хандивлахгүй, намайг гишүүн болгоё гэж бодож байгаа, улс төрийн намд хандив өргөхөөр хуулиараа зөвшөөрөгдсөн Монгол улсын иргэн эсвэл Монголын улсын аж ахуйн нэгжүүд өгөх юм. Би бол уриалаад хандиваа төлсөн. Хоёрдугаар сарын нэгэнд ахиад 30 саяыг төлөх байх. Ер нь бол хандивгүйгээр дэлхийн аль ч улсад сонгууль явдаггүй. Одоо Америкт намын доторх праймериз буюу нам дотроосоо Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажил явагдаж байна. Түүн дотор бүр дүрэм байна. (Гэхдээ Бүгд найрамдах намд праймериз болохгүй. Яагаад гэвэл ажлаа хийж байгаа Ерөнхийлөгч байгаа учраас тэнд сонгуульгүйгээр явна.)  Ардчилсан намд эхлээд 10-15 хүн байсан багасаад 6-7 хүн болсон. Энэ үлдсэн хүмүүст Америкийн Ардчилсан намын сонгуулийн штабаас нь тэдэн сарын тэдний дотор тэдэн сая доллар цуглуулж, тэгэхгүй бол дараагийн дебатад оролцож чадахгүй гэж хэлж байна. Тэгээд Эндрю Ян гээд Хятад гаралтай Америкийн иргэн дебатад оролцож чадаагүй. Тэр хүн дараагийн мэтгэлцээнд орохын тулд надад тэдэн сарын тэдний дотор тэдэн сая доллар хэрэгтэй байна, надад 10, 20, 30 доллар хамаагүй хандивлаач гээд явсан. Тэгэхээр яагаад Америкийн Ардчилсан нам мөнгөний шалгуур тавиад, тодорхой хугацаа заагаад, тэр нь яагаад сонгуулийн дараагийн шатны ажиллагаанд оролцох шалгуур болоод байгаа юм бэ гэхээр хэрэв тэр хүнд 10, 20 долларын хандив өгдөг 1 сая хүн үгүй бол жинхэнэ сонгуульд орохоороо амжилт гаргаж чадахгүй гэж үнэлж байгаа хэрэг юм. Тэгэхээр намдаа хандив цуглуулдаг, нэр дэвшигчийн үнэмлэх авсны дараа өөрөө дансаа нээгээд хандив цуглуулах бол хуульд нийцсэн, дэлхийн нийтийн жишгээр явж байгаа хэрэг юм. Түүнээс биш юу гээд л хувиасаа мөнгө төлөөд сонгуульд оролцоод байдаг тийм тэнэг хүн дэлхий дээр байхгүй шүү дээ. Харин Ардын намын Ерөнхий сайдын хэлсэн ямар ч хандивгүйгээр сонгуульд оролцоно гэж байгааг хуулийн байгууллагууд шалгах хэрэгтэй. Яагаад гэхээр ямар зардлаар сонгуульд оролцох гээд байгаа юм бэ? Зардалгүйгээр сонгуульд оролцоно гэж байхгүй. Тиймээс ямар зардлаар сонгууль хийж байгаагаа бүгдийг нь А,Б-гүй тайлагнах ёстой. Сонгууль болоогүй байхад ч хандиваа тайлагнах ёстой, сонгуулийн үеэр ч тайлагнах ёстой, сонгуулийн дараа ч тайлбарлах ёстой. Одоо та нар Ардчилсан нам дээр очоод хэн хэн гэдэг хүмүүс, ямар компани хэдэн төгрөг өгсөн бэ гэж асуухад хэлэх үүрэггүй болов ч С.Эрдэнэ дарга нь өгнө гээд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг олж мэдэж болох нь ээ. Тэгэхээр улс төрийн бүх намд очоод ийм асуулт тавиад мэдээлэл авах хэрэгтэй. Тэгээд ямар нам нь өгч байна, ямар өгөхгүй байна гэдгийг хар. Энд дараагийн нэг хардлага яваад байгаа. ЖДҮ-ийн мөнгө идчихсэн, 60 тэрбумын мөнгө идчихсэн учраас Ардын нам хандивгүйгээр явах гэж байна гэж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 5 минутын өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 9 минутын өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 1 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 1 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 2 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 3 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 3 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 3 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 3 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 4 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 5 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 5 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 5 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 5 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 6 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 18 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 20 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 21 цагийн өмнө