Манай улсад бүртгэгдээд байгаа коронавирусийн халдварын 11 тохиолдол бүгд гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Гадаадаас ирсэн иргэдийг эмнэлэг, сувилал, зочид буудлуудад тусгаарлаж байгаа. Ийнхүү тусгаарлагдсан хүмүүсийн дунд Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа, Л.Болд нар багтсаныг бид мэдээлсэн. Бид өмнө нь УИХ-ын гишүүн А.Ундраатай цахимаар холбогдон, тодруулга авсан бол энэ удаа Л.Болд гишүүнтэй холбогдлоо.
Тэрбээр энэ сарын 16-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ын тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн юм.