“Миний Дэлгүүр” ХХК Архангай аймаг, АРА 2026 фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна
Аялалд гарахдаа хамаг зүйлээ машиндаа чихэж, илүү ачаа тээшнээсээ түүртдэг цаг ард хоцорчээ. Архангай аймгийг зорин очих дотоод, гадаадын мянга мянган жуулчдын хөлд дарагдсан "АРА 2026" фестивальд “Миний дэлгүүр” ХХК ивээн тэтгэгчээр оролцож, Улаанбаатар хотын хямд үнэ, өргөн сонголтыг хангай нутагт бодитоор мэдрүүлж байна.
Улаанбаатар хотын үнийг “Миний Арена”-гаас...
Фестивалийн талбай дахь хамгийн томоохон бүтээн байгуулалтын нэг нь “Миний Арена” байлаа. Энэхүү арена дотор байрлах “Миний” сүлжээ дэлгүүр нь аялагчдын бүхий л хэрэгцээт барааг Улаанбаатар хотын үнээр ямар ч нэмэгдэлгүйгээр худалдаалж байгаа нь наадамчдын сэтгэлд хамгийн их нийцэж байв.
Мөн тус аренад урлаг, энтертайнмент хөтөлбөрүүд тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд МУГЖ, уран нугараач Э.Лхагва-Очирын дэлхийд гайхагдаж буй "Origin Circus" шоу тоглолт нийт 6 удаа тоглогдож, үзэгчдийг алмайруулж байна. Тус тоглолтын хаалт 07 дугаар сарын 22-ны 19:00 цагаас болох бөгөөд аялж зугаалж яваа наадамчид дэлхийн хэмжээний циркийн үзүүлбэрийг үзэх боломж олдсонд туйлын олзуурхууштай байгаа юм.
Ара фестивалийн жинхэнэ чимэг нь “Миний FRESH ZONE” байж чадлаа
АРА фестивалийн хамгийн халуухан бөгөөд сэрүүцмээр цэг, наадмын жинхэнэ чимэг нь яах аргагүй “Миний FRESH ZONE” байлаа.
• Амтат жимсний ертөнц: Энд саатсан хүн бүр 100% өөрсдийн импортын шинэхэн жимсээр бэлтгэсэн амтат смүүти, жүүсийг шимэхийн сацуу, жимсний хаан гэгддэг алдарт өмхий дуриантай танилцаж, амталгаат худалдаанд оролцох боломжтой.
• Далайн эргийн мэдрэмж: Далайн эргийн сэрүүхэн амралтыг санагдуулам шинэхэн коконат жимсийг газар дээр нь зүсүүлж уух нь аялагчдад онцгой сэтгэгдэл төрүүлж байна.
• Халуухан шоу: Үүнээс гадна "Magic Squad"-ын халуухан залуусын эрч хүчтэй, гайхалтай бүжгийн шоу үзүүлбэр охид бүсгүйчүүдийн нүд, сэтгэлийг баясгаж, фестивалийн хамгийн дурсамжтай мөчүүдийг бүтээж байна.
Гэр бүл, бяцхан аялагчдад зориулсан бодит хэмнэлт
Ара фест бол гэр бүлээрээ зочлон саатах өргөн цар хүрээтэй наадам юм. “Миний сүлжээ” дэлгүүр үүнийг анзаарч, бяцхан хэрэглэгчдэдээ зориулан “ТОГЛООМЫН дэлгүүр”-ийн асар-ыг тусгайлан гаргажээ. Хүүхэд бүрийг хөгжилтэй байлгаж чадах олон төрлийн тоглоомууд зах зээлийн хамгийн доод үнээр борлуулагдаж байгаа нь эцэг эхчүүдийн хэтэвчинд хэмнэлттэй, хамгийн таатай шийдэл болж чадсан байна.
“Миний дэлгүүр”-ийн хамт олон Архангайд ч, Увсад ч, Ховдод ч буюу Монгол орны дөрвөн зүг, найман зовхист нийслэлийн үнийг өдөр бүр хүргэж чаддагаа "АРА 2026" фестивалиар дамжуулан дахин баталлаа. Ачаа тээшнээсээ салж, хөнгөн бөгөөд хэмнэлттэй аялах боломжийг бодитоор бүрдүүлсэн тэд хэрэглэгчдийнхээ салшгүй нэгэн хэсэг болон улам батжиж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна