​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа

Б.Хонгорзул
6 цагийн өмнө

Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа

Дэлхийн алдарт Pizza Hut сүлжээ рестораны Ази, Номхон далайн бүсийн шилдгүүдийг нэгтгэдэг хамгийн нэр хүндтэй ур чадварын тэмцээн болох "Champions Week 2026" анх удаа Монгол Улсад амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээн нь ресторануудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн бэлтгэх ур чадвар, үйлчилгээний чанар, багийн зохион байгуулалт зэрэг олон үзүүлэлтээр шилдгүүдийг тодруулдаг бөгөөд эндээс шалгарсан багууд Pizza Hut-ийн дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авдгаараа онцлогтой.

Энэ жилийн Champions Week 2026 арга хэмжээ нь Монгол Улсад зохион байгуулагдаж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Арга хэмжээнд Pizza Hut Asia Pacific, Pizza Hut GFM/Global, Pizza Hut Global байгууллагын төлөөлөл болон Япон, Австрали, Өмнөд Солонгос, Тайван зэрэг 13 орны 250 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирээд байна.

Монголын Pizza Hut-ийн хамт олон 2018 оноос хойш Champions Week тэмцээнд тасралтгүй оролцож, бүс нутгийн шилдэг багуудтай өрсөлдөн, үйл ажиллагааны стандарт, үйлчилгээний чанар, бүтээгдэхүүн бэлтгэх ур чадвараа олон улсын түвшинд бататгасаар ирсэн.

Champions Week тэмцээний хүрээнд:

  • Ресторануудын үйл ажиллагааны шилдэг багийг шалгаруулах;
  • Бүтээгдэхүүн бэлтгэх ур чадвар, хурд, чанарын стандарт, үйлчилгээ болон багаар ажиллах чадварыг үнэлэх;
  • Шилдэг багуудыг дараагийн шатны бүсийн болон дэлхийн хэмжээний тэмцээнд оролцуулах зэрэг зорилтыг хэрэгжүүлдэг.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын арга хэмжээ нь зөвхөн тэмцээн төдийгүй Монголын Pizza Hut-ийн багийн ур чадвар, зохион байгуулалтын чадамжийг олон улсын түвшинд харуулах чухал боломж болж байна.

"Champions Week 2026" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй баг хамт олондоо өндөр амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 3 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 6 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 6 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 8 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 9 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 11 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 11 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна Өчигдөр
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19