​Шинэ төрлийн коронавирусний үед илрэх шинж тэмдгүүд

О.Шүрэнцэцэг
2020/03/29

Шинэ төрлийн коронавирусний үед илрэх шинж тэмдгүүдийн нэг нь нүд үрэвсэж улайх, загатнах, нулимс гарах зэрэг болохыг тогтоосон байна. Үүнээс өмнө тус вирус нүдээр дамжиж халдварлах боломжтой хэмээн эмч мэргэжилтнүүд анхааруулж байсан юм.

Манайд ирсэн коронавирусийн тохиолдлуудыг ажиглахад хамар битүүрэх, толгой болон хоолой өвдөх шинж тэмдэг илэрч байгааг эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн 12 батлагдсан тохиолдол байна. Энэ нь бүгд гадны орноос зөөвөрлөгдөж орж ирсэн. 

12 хүний зарим нь хоёр хоногийн дараа, заримд нь 14-16 хоногийн дараа шинж тэмдэг илрэх байдал ажиглагдаж байна.

 Өвчлөл гарсан улс орнуудын туршлагаас харахад коронавирусийн өвчлөлийн гол шинж тэмдэг нь халуурах гэдгийг мэдээлж байгаа. Бидний ажигласнаар халуурах нь коронавирусийн өвчлөлийн эхний шинж тэмдэг биш байна. Харин манайд ирсэн тохиолдлуудыг ажиглахад ихэвчлэн хамар загатнах, битүүрэх, толгой өвдөх, бие сульдаж ядрах, дотор муухайрах, бие арзайх, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч байна. Бидний ажигласнаар халуун нь эхний шинж тэмдэг нь биш байна. Халуун нь 37, 38 хэм хүрэхтэй үгүйтэй орж ирж байна. 

Ирсэн хүмүүстэй ярьж байхад Улаанбаатарт ирсэн хойно цаг агаарын хуурай байдлаас болоод харшил хөдөлсөн юм боловуу хамар битүүрч байсан, толгой бага зэрэг өвдсөн юм боловуу гээд шинж тэмдгээ анзаарахгүй өнгөрөх байдал байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 минутын өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 23 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21