ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ Д.Гэрэл даргаа олон нийтэд “танилцуулжээ”


Өнөөдөр npopst.mn сайтад Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнийн ярилцлага нийтлэгджээ. Тухайн ярилцлага нь ТЕГ-ын дарга, генерал Д.Гэрэлийн хувийн байдал болоод ажлын талаар өрнөжээ.

Тодруулбал,

“Та манай уншигчдад ТЕГ-ын дарга, бригадын генерал Д.Гэрэлийн талаар товч танилцуулаач?” гэсэн асуултадТагнуулын байгууллагын дарга, бригадын генерал Д.Гэрэл нь 1974 онд НАХЯ-д төлөөлөгчөөр томилогдож анх ажил амьдралын гараагаа эхлүүлсэн. Тэрээр системийн байгууллагуудад 40 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын тусгаар тогтнол, ҮАБ-ыг хангах үйлсэд бага залуу наснаасаа өдгөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Дипломат албанд консулын газрын дарга, зөвлөх, элчин зөвлөх, элчин сайдаар тус тус ажиллаж байсан Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хүн юм. Үүний хажуугаар олон нийтийн байгууллага, сонгуульт ажлуудад идэвхтэй оролцдог хүн бөгөөд Монголын Таеквондогийн холбоо, самбын холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна” гэсэн байна.

Мөн Д.Гэрэл генерал болон сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын маргааны талаарх асуултад хариулахдаа “Энэ асуудлын тухайд АТГ, ЦЕГ болон холбогдох байгууллагаас шалгаад ТЕГ-ын дарга Д.Гэрэл уг асуудалд холбогдолгүй тухай хариуг албан ёсоор өгсөн байгаа. Д.Гэрэл даргаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэний нэр хүндэд халдсан асуудлаар тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг хариуцагчаар татаж, иргэний журмаар шүүхэд асуудлыг тавьсан. Ингэснээр хариуцагч олон нийтэд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох, олон нийтийг хоёр талын тэнцвэртэй мэдээллээр хангах боломж бүрдэх зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн зарим төрлийн хэрэг дээр шүүхээс шийдвэр гараагүй байхад хэргийн оролцогчид олон нийтэд хандан мэдээлэл өгөхгүй байх эрх зүйн зохицуулалт байдгийг ч анхаарах хэрэгтэй юм” гэжээ. Мөн “Д.Гэрэл даргын хүүгийн алтны лицензтэй холбоотой мэдээлэл цацагдсаны дараа Зариг.мн сайтыг та нөлөө бүхий цөөнгүй хүнээр дарамтлуулсан, мэдээллээ авахыг шаардсан, гуйсан, мөн сайтыг нь хаалгана гэсэн гэх мэдээлэл сошиалаар түгсээр байгаа” гэсэн асуултадТийм асуудал байгаа бол нотлох баримтаа гаргаж холбогдох байгууллагад нь хандах хэрэгтэй” гэсэн хариултыг өгчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 6 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 9 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29