С.Эрдэнэ: Жилийн хугацаанд 3000 гаруй сэтгүүлчийг Эрүү болон зөрчлийн хуулиар шалгажээ

Н.Мижидмаа
2020/05/03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, 1990 оноос өмнө монголчууд бид олон улсын болон дотоод үйл явдлын мэдээ мэдээллийг коммунист намын төв хэвлэлээс л олж үздэг байлаа. 
Тэр нь ихээхэн цензурдсэн, үнэнийг гуйвуулсан, үзэл суртал нэвт шингэсэн худал хуурмагаар дүүрэн байдаг байв.
Аливаа дарангуйллын нийгэм Иргэдийнхээ мэдэх эрхэнд ноцтойгоор халдаж, оюун санааны “боол” болгож, хүссэн зүгтээ удирдан чиглүүлэх сонирхолтой байдаг. 
Тиймээс үнэнийг мэдэх гэсэн, хэлэх гэсэн оролдлого бүрийг тас цохин, хайр найргүйгээр шийтгэж, хэлмэгдүүлдэг байв.
Өнөөдөр Монгол Улсад Ардчилсан нийгэм тогтоод 30 жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд хамгийн их ололт амжилтад хүрсэн салбар бол хэвлэл мэдээллийн салбар. 
Гэвч энэ амжилтыг таслан зогсоож, хуулиар далайлган сүрдүүлж, сэтгүүлчдийг заналхийлэх үзэгдэл сүүлийн жилүүдэд огцом нэмэгдлээ. 2019 он, 2020 оны эхний хагасын байдлаар 3000 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан хуулийн байгууллагад дуудагдаж, Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн гэх сэтгэл эмзэглэм мэдээлэл байна.
Үүгээр зогсохгүй хэвлэн нийтлэх, мэдээлэх үүргээ биелүүлсэн сэтгүүлчдийг нийгмийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гүтгэх, доромжлох, заналхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллагыг хаана, торгоно хэмээн сүрдүүлэх үзэгдэл илт нэмэгдэх боллоо. 
Энэ бүхний ард төрийн эрх мэдэл бүхий хүмүүс байгаа нь Монголын Ардчилал, Тусгаар тогтнол, Парламентын засаглал, Үг хэлэх, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд ноцтой аюул учраад байгаагийн илэрхийлэл болж байна.
Иймд аливаа дарангуйлал, шударга бусын эсрэг үзэг барин тэмцэж байгаа эрхэм сэтгүүлчид та бүхэн Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, Эрх чөлөө, Шударга үнэний талд хэлбэрэлтгүй зогсч 
ирээдүй хойч үеийнхээ өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байна гэдэгт итгэлтэй байна. 1990 оны Ардчилсан хувьсгалын түүчээ болсон Ардчилсан нам, түүний мянга мянган гишүүд дэмжигчид та бүхнийг ямагт дэмжиж ажиллах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 8 цагийн өмнө
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 11 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 11 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана Өчигдөр
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа Өчигдөр
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ Өчигдөр
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 2026/06/29
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 2026/06/29
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 2026/06/29