Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгчээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав" хэмээн бичжээ.
АТГ-аас Ц.Элбэгдоржийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдлээр Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татаад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна