Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр /2020.05.22/-ны өдөр боллоо.
Хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Эргэн сануулахад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга хүсэлтийг нь хүлээн авч, чөлөөлсөн юм.
Д.Ганзориг нь Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгондон ажиллаж байсан нэгэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна