Х.Баттулга: У.Хүрэлсүх орон нутагтай танилцаж танин мэдэхүйн чанартай зүйл хөөцөлдөхгүйгээр ажлаа шуурхай эхлэх ёстой

Н.Мижидмаа
Өчигдөр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МАН-ын VII бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, зөвшилцөх саналаа өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авч, УИХ-д оруулахаа мэдэгдэв.

Мөн МАН өнгөрсөн 4 жил, ирэх 4 жил гээд нийт 8 жил засаглаж, У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдын алба хаших гэж буй тул аймаг, орон нутагтай танилцах гэх мэт танин мэдэхүйн чанартай зүйл хөөцөлдөхгүйгээр, мэргэжлийн туршлагатай, чадварлаг Засгийн газар бүрдүүлж, эдийн засгийг сэргээх ажлаа шуурхай эхлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.

Түүнчлэн хөдөө аж ахуй, эрдэс баялгийн салбар дахь экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээх зэрэг улс орны хөгжил, бүтээн байгуулалтад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр танин мэдэхүйн шинжтэй асуудал ярилгүй, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлд тогтвортой шуурхай ажиллах бодлого баримтлана гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 49 минутын өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 16 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 17 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 17 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 18 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 18 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 20 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 23 цагийн өмнө
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 2026/07/01
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 2026/06/30