БОАЖ-ын Сайд Д.Сарангэрэл НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Сарангэрэл НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра-г хүлээн авч уулзан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын зарим асуудлууд болон цаашид энэ салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ: Ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудад уялдуулан тодорхойлж уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх  бодлого, үйл ажиллагааг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар ажиллана.  Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан мөнх цаст болон цэвдэг хайлж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

Мөн ой, агаар болон орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах талаар санал солилцов. Аялал жуулчлалын салбарт “Ковид 19”-өөс шалтгаалан үүсэж буй хохирлыг бууруулах хүрээнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ: Сайд Д.Сарангэрэл Дэлхий дахинаа тархаад буй “Ковид-19”-ийн цар тахалтай тэмцэх арга хэмжээг Монгол Улс шуурхай зохион байгуулж буйд баяр хүргээд, шинээр томилогдсон салбартаа манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд  хамтран ажиллахаа мөн илэрхийллээ.

Эх сурвалж: БОАЖЯ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 40 минутын өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 23 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01