Хүүхэд бүрт олгох 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгоно


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна.  Тэрбээр, 

-Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт хийх тодотголын талаар танилцууллаа. Коронавирусийн цар тахалтай холбоотой дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар унахаар ажиглагдаж байгаа. Хэдийгээр энэ онд дэлхийн эдийн засаг 5-6 хувиар унахаар байгаа ч 2021 онд 5-7 хувиар өснө гэсэн тооцоо гаргаж байна. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага 2021 оны төсвийн эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол улсын эдийн засгийн төлвийг Сангийн яам хийж, төсвийн тодотголоо хийж Засгийн газарт танилцууллаа. 

Төсвийн тодотголыг хийхдээ хэд хэдэн зарчим баримталсан. Иргэд, ААН-ийн хувьд коронавирусийн энэ үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжлүүлэхээр тусгасан. Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ. Мөн экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Коронавирусийн энэ үед дэлхийн улс орнууд цахим шилжилтийг сайн хийж байна. Тиймээс манай улсын хувьд цахим шилжилтийг хийнэ. Харин хөрөнгө оруулалтын тухайд энэ жилдээ гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, санхүүжилтийг нь бууруулах зарчим баримтална. 

Хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөг аравдугаар сарын 01 хүртэл үргэлжлэх байсан ч 2020 он дуустал олгоно. Үүнд 322 тэрбум төгрөг шаардлагатай.

Хүнсний талоны хангамжийг мөн 2020 он  дуустал олгоно.

НДШ-ийг аравдугаар сарын 01-нийг хүртэл тэглэсэн байсан.  Үүнийг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргана. Үүнд 144 тэрбум төгрөг шаардлагатай.

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ыг он дуустал тэглэнэ.

Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, түрээсийн орлогод ноогдсон  татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ. Үүнд 100 орчим аж ахуй нэгж 25 мянга  орчим бизнес эрхлэгчид холбогдох хөнгөлөлтийг үзүүлнэ. 

Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тэглэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. 

Эрүүл мэндийн салбарын 115 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэгдүүлнэ.  Амны хаалт, эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас зэрэгт 71 орчим  тэрбум төгрөг, улирлын томуугийн вакцины зардал 22,3 тэрбум төрөг зардлыг оруулж байна.  Халдвар тээсэн хүмүүстэй нүүр тулан ажиллаж байгаа хүмүүс болон бусад салбарын хүмүүсийн илүү цагийн цалин олгох зардал олгоно.

Орлого талдаа эхний хагас жилийн байдлаар 1,2 их наяд төгрөгийн орлого буураад явж байна. Үүнд экспортын бараа бүтээгдэхүүний үнэ буурах, хэмжээ буурахтай холбоотой орлого буурсан. Мөн коронавирустэй холбоотой нэлээдгүй олон татварыг тэглэсэн байсан. Энэ арга хэмжээнүүдийг үргэлжлүүлээд явсан бол 3,4 их наяд төгрөгөөр орлого тасрах байсан. Үүнтэй холбоотой дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Нийтдээ 3,8 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай төсөв гарахаар байна. Үүнээс 1,6 их наяд төгрөг нь гадны зээл тусламжаар хэрэгжих төсөв гэж үзэж байгаа учраас санхүүжих эх үүсвэр нь бэлэн байгаа. Бусад дээр нь өглөг, авлагаа барагдуулах, Засгийн газрын үнэт цаасыг босгох, мөн хөтөлбөрийн зээлийг оруулах замаар санхүүжүүлнэ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 51 минутын өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 23 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01