УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сараар хорих ял оноожээ.Ингэхдээ нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэрийг мөн гаргасан байна.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна