Х.Нямбаатар сайдын мэдээллээс онцлох таван өнцөг


1. ӨДРИЙН ЗЭЭЛИЙГ ХЯЗГААРЛАЖ, ЛОМБАРД БҮРТГЭНЭ

“Барьцаалан зээлдүүлэх газар, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хуулийн төсөл боловсруулж дууслаа. Уг хуулиар бүх ломбардыг бүртгэлтэй болгохоос гадна өдрийн зээлийг хориглоно. Мөн зээл чөлөөлөх үйл ажиллагааг эрхэлдэг этгээдийг бүртгэлжүүлнэ. Гэхдээ энэ нь тусгай зөвшөөрөл олгоно гэсэн үг биш.

2. ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ХЭРГЭЭ ХААЛГАСАН АЛБАН ТУШААЛТНУУД ҮХЦ-Д ХАНДЖЭЭ

Хөөн хэлэлцэх хугацааг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хүчингүйд тооцож,авлига албан тушаалын гэмт хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээсэн нь Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн байна гэж зарим иргэд гомдол гаргасан байна. Ингээд хэрэг үүсчихсэн явж байгаа удахгүй тоо нь гарна

3. ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫН АЛДАГДАЛ 10,5 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэхээр ярьж байна. Учир нь өнөөдөр төрийн өмчит 102, орон нутгийн оролцоотой 348 компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь төр бизнес хийж, хувийн хэвшлийн компаниудтайгаа өрсөлддөг болсныг харуулж байна. Улмаар компани ажлын байр бий болгож, нэмүү өртөг бүтээхээсээ илүүтэй хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж бизнесийг нь давуу эрхээр булааж авч байгаа нь гол алдаа болоод байна. Иймд уг хуулийн шинэтгэлээр төрийн өмчит компаниудыг илүү нээлттэй болгож, боломжтой бол төр өөрөө өмчлөх биш хувьцаа эзэмшиж удирдах тогтолцоогоор явуулахыг зорьж байна

4. ХҮНД, ХӨНГӨН  ЯЛТАЙ ХОРИГДЛУУДЫГ НЭГ ДОР ХҮМҮҮЖҮҮЛЭХГҮЙ

Ял эдлүүлэх үйл ажиллагаанд хэд хэдэн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Тухайлбал анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй хамт хорих нь засрал хүмүүжил олгохын эсрэг үйлдэл болдог гэж судлаачид үздэг. Иймд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг өөрийн оршин байгаа засаг захиргааны нэгждээ ажил хөдөлмөр хийж засарч хүмүүжих боломжоор хангана.

5. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ЭЗДИЙГ ИЛ ТОД ЗАРЛАЖ, СЭТГҮҮЛЧИЙГ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ  АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХАЙНА

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг ХЗДХЯ боловсруулж оруулж ирэх гэж байна. Энэ дундаа нийтийн албан тушаалтны гүтгэлэгтэй холбоотой асуудлыг шууд шүүх цагдаагийн байгууллага руу явуулахаас өмнө “Урьдчилан шийдвэрлэх үе шат” гаргах нь энэ хуулийн гол үзэл баримтлал юм. Тодруулбал хэвлэл мэдээллийн байгууллагуудын өөрийн удирдлагын байгууллага буюу хэвлэл мэдээллийн зөвлөл нь жинхэнэ утгаараа байгуулагдаж тухайн гомдлыг заавал зөвлөл барагдуулж байж дараагийн процесс явагддаг болох юм. Мөн уг хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил тод зарлаж, сэтгүүлчийг эрх чөлөөтэй ажиллах боломжоор хангана


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 3 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 9 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01