Парламентын 50 гаруй сэтгүүлчид нэгдэж Төрийн ордонд нээлттэй сурвалжилга хийх шаардлага тавилаа


Хөл хорио тогтоосонтой холбогдуулан сэтгүүлчдийг Төрийн ордны үүдний танхимаас цааш нэвтрүүлэхгүй байгаа билээ. 

УИХ-ын сонгуулийн өмнөхөн эхэлсэн энэхүү хөл хорио өнгөрөгч хаврын чуулганы турш үргэлжилж, өдгөө ч ээлжит бус хуралдаж байгаа цаг үед үргэлжилсээр байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн улстөрчдийн захиалсан хөгжмийг олон нийтэд түгээх байдлаар хагас жил гаруйн хугацаанд ажиллав. Гэвч нэр бүхий гишүүд энэ байдлыг цаашаа үргэлжлүүлэх ёстой, хэвлэл мэдээлэлд эмх замбараа тогтсон сайн жишиг боллоо гэх мэтээр ярьж эхэлсэн учраас Төрийн ордноос мэдээлэл бэлтгэн хүргэдэг сэтгүүлчид өнөөдөр нэгдэн эсэргүүцлийн акц зохион байгууллаа.

Тэд микрофон, энгэрийн зүүлт, диктафон зэргээ газраар эгнүүлэн тавьж эсэргүүцлээ илэрхийлжээ. Хэрэв УИХ-ын Тамгын газар асуудлыг нааштай хүлээн авч шийдэхгүй бол долоо хоногийн хугацаанд улс төрийн ямар ч мэдээллийг хүргэхгүй байх зэргээр улс төрийн дараагийн акц зохион байгуулна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 4 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 5 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 10 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01