Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан, хурандаа Баттөмөрийн Энхсүх Оюуны өмчийн газрыг удирдана

Admin
Өчигдөр

Засгийн газрын хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргыг томилжээ. Уг албан тушаалд Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Энхсүх томилогдсон байна. Тэрбээр өөр ажилд шилжин томилогдохоор өнгөрсөн сарын 25-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.

Баттөмөрийн Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсролын байдал:

1997-2001 онд Тагнуулын ерөнхий газрын Дээд сургууль;

2004-2006 онд Удирдлагын академи;

2007-2009 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистрантурт тус тус суралцаж төгссөн;

Эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга;

2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга;

2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн дарга;

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.

ТЕГ-ын “Хүндэт ажилтан”.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 5 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 7 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 12 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01