Төсвийг мөшгөе: Нийслэл, дүүргийн төлөөлөгчид жилд багаар бодоход таван цэцэрлэг барих мөнгийг “залгидаг”

Өнөрцэцэг
2020/09/21

Бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд төсвөөс олгодог урамшууллын хэмжээг тооцоод үзвэл уг урамшууллыг олгож эхэлсэн цагаас хойш бидний төсөөлснөөс ч их мөнгөний дүн гарна.

Нийслэл дэх Төрийн Аудитын Газраас хийсэн гүйцэтгэлийн тайлангаас харахад зөвхөн 2017 онд гэхэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч тус бүрт жилд 50 сая төгрөг урамшуулал хэлбэрээр олгожээ. Нийслэлийн ИТХ 45 төлөөлөгчтэй гэж үзвэл 2 тэрбум 250 сая төгрөг болно.Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг нийслэлд 2.2 тэрбум төгрөгөөр барина гэж тооцдог юм билээ. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид жилд нэг сургууль, нэг цэцэрлэг барих мөнгийг үрэн таран хийж байна гэсэн үг.

Дүүргийн ИТХ –ын төлөөлөгчдийн урамшууллыг дээр нь нэмбэл бүр өндөр тоо гарна. Нэг дүүрэг хүн амын тооноос шалтгаалж 30-40 төлөөлөгчтэй гэж үзэхэд нийслэлийн 9 дүүргийн 360 орчим төлөөлөгчтэй. Нэг төлөөлөгч жилд20 сая төгрөгийн урамшуулал авдаг. Бүгд нийлвэл ганцхан жилд 7 тэрбум 800 сая төгрөг. Энэ их мөнгөөр жил бүр сургууль, цэцэрлэгээ нэмж барьдаг байсан бол өдийд сургууль, цэцэрлэггүйн зовлонгоос нийслэлчүүд салчихсан, 2-3 ээлжээр хичээллэдэг байдлыг аль эрт мартчихсан байх байв.  2002 оноос хойш төлөөлөгчдөд урамшуулал олгож эхэлсэн байдаг. Үүнээс хойших мөнгөн дүнг нэмбэл ямар их мөнгийг нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид урамшуулал нэрээр залгиж байсан нь ойлгомжтой харагдана. Тэдний ганцхан жилд залгисан мөнгөөр ойролцоогоор, хамгийн багаар бодоход 5 сайхан цэцэрлэг барьчихаж болохоор байж шүү дээ.   

ИТХ-ын төлөөлөгчдөд урамшууллыг заавал өгөх ёстой юу, төлөөлөгчид энэ мөнгөөр юу хийдэг вэ гэсэн асуулт тавигдана. 

“Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн14.2-т “Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид УРАМШУУЛАЛ олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана” гэжээ. Хуулийн энэ заалтыг барьж төлөөлөгчид урамшуулал хүртдэг бөгөөд уг мөнгийг иргэдийг уулзалтад ирүүлэхийн тулд хоолонд оруулах, гарын бэлэг өгөх, баяр ёслолоор  гурил будаа тараах  зэрэгт зарцуулдаг. Энэ бол үнэхээр инээдтэй, бас эмгэнэлтэй үндэслэл. Иргэдэд нэг удаагийн үнэгүй хоол хэрэгтэй юу, эсвэл нэг ч гэсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэрэгтэй юу…

Аманд орсон шар  тосыг хэлээрээ түлхдэг шуналгүй хүн иргэдийг төлөөлөгсдийн дунд байхгүй учир хуулийн заалтыг барьж байгаа нэрээр жил бүр их хэмжээний мөнгийг урамшуулалд төсөвлөн, төсвийн мөнгийг үрсээр байна.

Орон нутгийн захиргаанд төсөвлөгддөг ихэнх төсөв ИТХ-ын төлөөлөгч нарын сонгуулийн зардалд тусгагддаг энэ байдлыг зогсоох боломжтой. Нэг удаа З.Энхболд УИХ-ын дарга байхдаа үрэлгэн энэ төсвийг зогсоох чиглэл өгч, хэрэгжиж эхэлсэн. Төлөөлөгчид урамшуулалгүйгээр ажиллах боломжтойг харуулсан. Гэвч харамсалтай  нь өнөөдөр дахиад л хавтгайрч. Нийслэл дэх төрийн аудитын байгууллагын дүгнэлтээр урамшууллыг ажлын үр дүнг харгалзахгүйгээр, тайлан тооцоонд үндэслэхгүйгээр хавтайруулж олгодгийг цаашид болиулах гэж дүгнэсэн байна.

Төсвөө хэмнэхийн тулд яах аргагүй болиулах хэрэгтэй мөнгө гэвэл төлөөлөгчдөд олгодог энэ урамшуулал мөнөөс мөн. Гэтэл ИТХ-ын төлөөлөгчид УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах төсөвтэй байдаг шиг тойргоос сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд бас төсөв байх ёстой гэж барьцдаг гэсэн. Сургууль, цэцэрлэг барих мөнгийг барж байгаа төлөөлөгчийн хэрэг байдаг ч юмуу....

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 7 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 9 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01