Баримт: Т.Баясахын эзэмшлийн компани ЗХЖШ-т 3 тэрбум 312 сая 100 мянган төгрөгийн мах нийлүүлжээ

Н.Мижидмаа
2020/09/22

Баянзүрх дүүргийн засаг дарга Т.Баясах нь "Баатрууд тэнгэр "ХХК-д хувьцаа эзэмшдэг. Түүний хувьцаа эзэмшдэг компани ЗХЖШ-т д 3 тэрбум 312 сая 100 мянган төгрөгөөр мах нийлүүлэн гэрээлжээ. Т.Баясах нь 2013-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2014 онд ШШГЕГ-ын мах нийлүүлэх тендерт шалгарч, 2016 онд ЗХЖШ-т 3 тэрбумын мах, махан бүтээгдэхүүн нийлүүлсэн нь шилэн дансны мэдээлэлд бүртгэгдэн үлджээ.

Түүний хувьцаа эзэмшдэг "Баатрууд тэнгэр ХХК" нь ШШГЕГ-т мах нийлүүлэх тендэрт ялж мах махан бүтээгдэхүүн нийлүүлдэг болсныг тендерийн урилгаас харж болно.

Т.Баясах нь 2013-2016 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажилладаг байхдаа 2014 онд ШШГЕГ-ын мах нийлүүлэх тендерт шалгарахад тухайн үедээ албан тушаалаараа албан тушаал нөлөөлсөн байх магадлалтай байна.

БЗД-ийн засаг дарга Т.Баясахын хувьцаа эзэмшдэг Баатарууд тэнгэр ХХК адууны мах, үхрийн мах, хонины мах, ямааны мах, махан таташ зэргийг ШШГЕГ-т нийлүүлэх гэрээ хийжээ. Ингэхдээ тухайн үед 315 сая 200 мянган төгрөгийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж байжээ.

ЗХЖШ-аас  Зэвсэгт хүчний 310 дугаар ангид Баатарууд тэнгэр ХХК-иас мах нийлүүлж байх албан бичгийг "зөвлөмж" хэлбэрээр хүргүүлсэн байна. 


Тухайн үед Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваагийн гарын үсэгтэй байх албан бичгэнд "Баатрууд тэнгэр "компаниас 3 тэрбум 312 сая нэг зуун мянган төгрөгийн мах махан бүтээгдэхүүн авч байжээ.

Зэвсэгт хүчний жанжин штаб  болон Зэвсэгт хүчний анги, ШШГЕГ-т  мах махан бүтээгдэхүүнийг олон тэрбумаар нь нийлүүлэх тендерт шалгарахад өнөөдрийг хүртэл түүний албан тушаал нөлөөлж байгаа эсэх нь анхаарал татаж байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 7 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 9 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01