Баримт: Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр тусгай зөвшөөрөлгүй компанид 400 сая төгрөгийн санхүүжилт олгожээ

Н.Мижидмаа
2020/09/22

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхээр нэр бүхий хуулийн этгээдэд 2018 онд 400,3 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд ингэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хуулиудыг зөрчжээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас худалдан авах журмын захиалагч, бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна, нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулахаар заасан байдаг. Мөн "Тендерийн урилгыг нийтэд зарлан мэдээлэх" тухай хуульчлан заажээ. Гэтэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлэхдээ сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, гүйцэтгэгч компаний сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулаагүй, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлагыг хангаагүй, тусгай зөвшөөрөлгүй компанид улсын төсвийн мөнгийг шилжүүлж ажил гүйцэтгүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчжээ. 

Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн аудитын тайлангаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь "Ногоон байгууламж, замын ажил гүйцэтгүүлэхдээ тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж гүйцэтгүүлсэн" гэж Нийслэл дэх Төрийн Аудитын газраас 2019 оны 4 дүгээр сард тогтоожээ. Хотын Ерөнхий менежерийн энэхүү шийдвэр нь  Нийслэл дэхь Төрийн аудитын газрын аудитын дүгнэлтээр нотлогдож байна. 

Нийслэл дэхь Төрийн аудитын газрын дүгнэлтээр Нийслэлийн захирагчийн ажлын алба нь ногоон байгууламж, замын  ажил гүйцэтгүүлэхдээ тусгай зөвшөөрөлгүй аж ахуй нэгж сонгон шалгаруулж, 400.3 сая төгрөгийн санхүүжилт олгосон талаар аудитын дүгнэлтэд тусгажээ. Энэхүү зөрчил нь албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй юм. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 7 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 9 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01