Төсвийг мөшгөе: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардал болох 110 сая төгрөгөөр төлөөлөгч нар гадаадад зугаалжээ

Өнөрцэцэг
2020/09/22

Зариг.мн видео сайт “Төсвийг мөшгөе” зорилтот цуврал нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн иргэд, үзэгч та бүхэндээ хүргэхээр зорьж байгаа билээ. 

Энэхүү зорилтот нийтлэл, нэвтрүүлгээрээ бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, улсын төсвийг үр ашигтай зарцуулах талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангаж, төсвийн хулгайг таслан зогсооход олон нийтийн хандлага, хяналт, оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
Энэ удаагийн нийтлэлээрээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 207, 208 тоот тогтоолуудыг дараалан гаргаж, уг тогтоолуудын дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлаас гадаад явах томилолт, гадаадад сургалт суух төлбөр гаргуулсан баримтыг хөндөж байна.
Нэгдүгээрт, 207 тоот тогтоолоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардлаас нийт 110.8 сая төгрөгийг гадаад томилолтод зарцуулахаар цохуулан авчээ. Улаанбаатар хот болон Сөүл хотын хамтын ажиллагааны хүрээнд албан томилолтоор БНСУ-д ажиллах үндэслэлээр уг мөнгийг гаргуулан авсан байдаг. 


Хоёрдугаарт, 208 тоот тогтоолоор мөн л Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүн АНУ-ын Флорида мужийн Майами хотын удирдлагуудтай зөвшилцсөний дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах тухай асуудлаар хамтарсан сургалтад суух нэрийдлээр 100 гаруй сая төгрөг гаргуулан авчээ.

Р.Дагвын хашиж байгаа албан тушаал буюу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь автоматаар хуулийн дагуу Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг даргалдаг. Тэрбээр энэхүү албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг Нийслэл дэх төрийн аудитын газраас 2019 оны дөрөвдүгээр сад тогтоож, зөрчлийг залруулах, арилгах үүрэг өгсөн байдаг.
Төсвийн тухай хуулийн дагуу батлагдсан төсвийн хүрээнд л зарлага гаргадаг. Тэгээд ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардалд томилолт нэрээр гадаад улсад явах, сургалтад суух зардлын зохицуулалт огт байхгүй юм.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва бүрэн эрхээ хэтрүүлэн илтэд хууль зөрчсөн шийдвэрүүдийг ар араас нь үзэглэн Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардлаас зориулалтын бусаар зарцуулж, гарын салаагаараа урсгаж суухад уг мөнгөөр эрх ашгаа хамгаалуулах жинхэнэ эзэд нь болох хүүхдүүд төрийн хайр, хамгаалалтыг хүртэж чадалгүй зэрлэг нийгмийн золиос болон амь насаа алдаж байгаа нь дэндүү харамсалтай юм. 

Төсвийн ерөнхийлөн захирагчийн үүргээ биелүүлж, төсвийг үр дүнтэй захиран зарцуулах сэтгэлгүй Р.Дагва мэт дарга нарын явуургүй шуналаас болж жирийн иргэд л хохирдог. Угтаа дээрх мөнгийг зориулалтын дагуу нь зарцуулж, төрийн хайр халамжийг хүүхдүүдэд хүртээж, хамгаалалтад авч чадсан бол тэдгээр балчир үрс цаг бусаар эмгэнэлтэйгээр энэ хорвоогоос одохгүй байх боломж бүрэн байсан юм шүү, Р.Дагва дарга аа !!! 


Н.Өнөрцэцэг


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 7 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 9 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 13 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01