Хар машиныг хакердана гэж ярьсан иргэн Л, Ц, Г нарын 4-5 иргэнийг Тагнуулын ерөнхий газраас шалгаад залилангийн гэмт хэрэг гэж үзэж ЦЕГ-т шилжүүлжээ. Харин хар машиныг хакердана гэсэн бүлэг этгээдтэй уулзаж ярилцсан нэр дэвшигч Б.Сэвжидмаа, Г.Гангамөрөн нарыг Тагнуулын байгууллагаас дуудаж мэдүүлэг авчээ. Нэр дэвшигчдийн зүгээс ярьж байгаа зүйлийнх нь учрыг олоогүй, загнаад явуулсан гэх мэт тайлбаруудыг мэдүүлжээ. Эдгээр болон бусад асуудлаар Тагнуулын ерөнхий газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна