Португалийн алдарт хөлбөмбөгчин Кристиано Рональдо коронавирусийн халдвар авсныг Португалийн Хөлбөмбөгийн Холбоо өчигдөр мэдээлжээ.
Одоогоор түүний биеийн байдал тогтвортой, ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Тэрээр өнгөрсөн бүтэн сайнд улсуудын хооронд зохиогддог "Nations league"-д оролцож, Испани, Франц улсын шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолтод тоглосон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна