2020/10/27
USD 2,811

Төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн хоёр иргэний цогцсыг олжээ

О.Шүрэнцэцэг
2020/10/14

Төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн хоёр иргэний цогсыг олжээ. Тодруулбал Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант баг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т/  П /47 настай, эрэгтэй/, З /47 настай, эрэгтэй/, С/44 настай, эрэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай /согтуугаар/ малын эрэлд явж байгаад автомашинтайгаа живжээ.

 Төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд автомашинтайгаа живсэн  /иргэн П эсэн мэнд гарч, иргэн З,С нар живсэн/ тухай дуудлагыг 10.12-ны өдрийн 12:47 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 10.12-ны өдөр иргэн З-ийн цогцсыг, 10.13-ны өдрийн 10:50 цагт тогтоол усны эргээс 10 метр, 4 метрийн гүнээс иргэн С /47 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.88 |   2020/10/15
Энэ хүмүүс согтуу байсныг харсан юм уу та нар жолоо ч нь хэзээ ч архи хэрэглэдэггүй хүн байсан юм за. Бас эрүүл согтуу байсыг тогтоох шинжилгээний хариу ч гараагүй байхад юу бичээд байна. Харуул хамгаалалт байхгүй хар нүх хариуцлаггүй уул уурхайгаас хятад компаниас болж 2 хүний алтан амь үрэгдчихээд байна.
Хариулах
66.181.161.88 |   2020/10/15
архи уусаныг нь чи харсан юм уу харуул хамгаалалтгүй хар нүх хариуцлаггүй хятад компаний үйл ажилгааг эхлээд ярь за. Нүдээрээ үзсэн юм шиг юм ярихаа боль заа
Хариулах
66.181.161.74 |   2020/10/15
зөв мэдээлэл хүргээчээ
Хариулах
202.55.188.37 |   2020/10/15
Энэ ч одоо үхсэн хүн нь дандаа бууруулаад байдаг ямар гайхал нийгэм болоод бгаа. Угаартсан хүн нь яндангаа аваад өрхөө бүтээсэн гээд малын эрэлд явсан хүн нь архи уусан гээд л болоо. Ажлаа хийдэг нь ийм байдлаар ажилдаг болсымуу даа. Араас баахан шивэр хулмастай тролуудын арми нь хохчинь энэ тэр гээд л болоо. Ухаан ухамсар бна энэ Монгол түмэнд
Хариулах
66.181.161.43 |   2020/10/14
Энэ нийгэмд болж бүтэж байгаа зүйл байна уу тэгээд....
Хариулах
202.9.40.1 |   2020/10/14
ervvl saruul yawsan bol jiwexvv xar us arxia zogsoo
Хариулах
139.5.219.172 |   2020/10/14
Энэ сайтыг нээгээд харахаар л нэг ч олигтой мэдээ байдаггүй юм. Хорвоогийн хамаг хар барааныг нь түүж нийтэлдэг
Хариулах