“Аялал жуулчлалын сан” бий болгохыг Ерөнхий сайдаас хүслээ

Н.Мижидмаа
2020/10/30

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд “Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн”-г үзэж сонирхон орон нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа.

Үргэлжлүүлэн Байгаль орчны, судалгаа шинжилгээний төвд очиж нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын үзэсгэлэнг үзэн салбарын албан хаагчидтай уулзлаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шийдвэрлэх шаардлагатай байгаа голлох дөрвөн асуудлыг хөндөж Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Аялал жуулчлалын хөгжлийг бодитоор дэмжих зорилгоор “Аялал жуулчлалын сан” бий болгох, Ойн салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг цэвэрлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, Байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогыг байгаль хамгаалах арга хэмжээнд хуулийн дагуу бүрэн зарцуулах талаар анхаарч өгөхийг хүслээ.

Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчидтай уулзах үеэр уул уурхайн улмаас эвдэрч сүйтгэгдсэн газруудад нөхөн сэргээлтийн ажлыг хийх, Хөвсгөл нуурын эко системийн бохирдлын эсрдэлийн судалгаа хийж шаардлагатай арга хэмжээг авах, Туул голыг аврах, хамгаалах ажилд анхаарал хандуулж асуудлыг шуурхай шийдвэрлэх, Агаарын бохирдлыг 80-н хувиар бууруулахад анхаарч ажиллах, хог хаягдлыг үе шаттай шийдвэрлэж зөв менежментийг боловсруулах, Аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж байгаа их бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэх зэрэг чиглэлд онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Ирэх 4 жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яам  хог хаягдлаас эрчим үйлдвэрлэх, аюултай хог хаягдлын үйлдвэр байгуулах, томоохон гол мөрний урсцын тохируулга хийх, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх усны байгууламж, далан барьж байгуулах, тусгай хамгаалалттай газруудад аялал жуулчлалын жишиг загвар бий болгох, гол авто замуудын дагуу үйлчилгээний төвүүд байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд Засгийн газрын 2 хэрэгжүүлэгч агентлаг болох Цаг уур, орчны шинжилгээний газар, Усны газар тус тус ажилладаг. Монгол орны газар нутгийн 20 орчим хувь, цэнгэг усны нөөц бүрэлдэх эхийн 50 орчим хувийг хамарсан 110 улсын тусгай хамгаалалттай газар байдаг. Эдгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг хариуцсан 34 хамгаалалтын захиргаанд 605 албан хаагчид ажиллаж байгаа ба үүний 60 гаруй хувь байгаль хамгаалагчид байдаг. Монгол улсын газар нутгийг 29 усны сав газар болгон ангилдаг бөгөөд эдгээр сав газрын хамгаалалтын менежментийг хариуцдаг 21 сав газрын захиргаанд нийт 200 орчим албан хаагчид ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол орныхоо онгон дагшин байгаль, түүхт өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдэхээр 3000 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 16 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 17 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн Өчигдөр
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа Өчигдөр
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/01