Иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд гарахгүй байхыг зөвлөж байна

Н.Мижидмаа
2020/11/11

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа. Засгийн газрын хуралдааны талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тодруулбал маргааш /2020.11.12/ өглөөний 06 цагаас таван өдрийн хугацаанд улс орон даяар хатуу хөл хорио тогтоож гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Энэ хугацаанд иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө.

Энэ хугацаанд Улаанбаатар хот, бусад эрсдэлтэй аймгуудад хөл хорио тогтоож байгаа бөгөөд

  • Эрүүл мэндийн байгууллага,
  • хүнсний дэлгүүр,
  • Хүнсний үйлдвэрүүд,
  • Хүнсний захууд,
  • Шатахуун түгээх станцууд,
  • Нефть хангамж,
  • Эмийн сан,
  • Худаг усан хангамжийн байгууллагууд,
  • Түлш, дулаан хангамжийн байгууллагууд,
  • Хэвлэл мэдээллийн байгууллага,
  • Орон нутгийн хүнсний хэрэгцээ хангах,
  • Буяны ажил зэрэг үйлчилгээг хязгаарлахгүй юм байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Халдвар авсан иргэний ойрын хавьтлыг 48 цагийн дотор тогтоох ёстой. Одоогийн байдлаар халдвар авсан иргэний 73 ойрын хавьтлыг олж илрүүлсэн.

 Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Коронавирусийн вакциныг зарим улсууд өөрийн улсдаа туршиж байгаа ч одоогоор албан ёсоор батлагдсан вакцин байхгүй. Бид амжилттай хийгдэж, албан ёсоор батлагдах вакциныг хүлээж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 минутын өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 18 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 19 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/01
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 2026/07/01