Баримт:Хандивын мөнгөнөөс хилийн чанадад байгаа монголчуудад 300 сая төгрөг шилжүүлжээ

Н.Мижидмаа
2020/11/16

Улсын онцгой комисст хандивласан хандивын мөнгөнөөс гадаад улс орнуудад санхүүгийн бэрхшээлд орсон Монголчуудад 300 сая төгрөгийг "Монгол улсын хилийн чандад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан" нэртэй газарт шилжүүлжээ. Тодруулбал энэхүү тушаал нь Монгол улсын Шадар сайд Я.Содбаатарын гарын үсэгтэйгээр 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр баталгааждаг. Одоогоор санхүүгийн бэрхшээлд орсон зорилтот бүлгийнхэндээ хүрч чадсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Энэхүү албан бичигт дурдсанаар "Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын үед хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдээс санхүүгийн хүндрэлийн улмаас тодорхой шалгуурыг хангасан зорилтот бүлгийн иргэдэд зориулан 300 сая төгрөгийг Улсын онцгой комисст олгосон хандивын мөнгөнөөс олгосугай" гэжээ.

Дээрх бичигт дурдсанчлан “тодорхой шалгуурыг хангасан” гэдэгт ямар шалгуур байх нь тодорхойгүй тул, зорилтот иргэддээ хүрч чадсан эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

Шилэн дансны мэдээлэлд орсноор 300 сая төгрөгийг ГХЯ-наас хилийн чандад байгаа иргэдэд туслах сан руу шилжүүлсэн байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 26 минутын өмнө
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 1 цагийн өмнө
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 19 цагийн өмнө
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 20 цагийн өмнө
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя Өчигдөр
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ Өчигдөр
Нийт шүүгчийн хуралдаан боллоо Өчигдөр
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга Өчигдөр
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ Өчигдөр
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 2026/07/02
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 2026/07/02
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 2026/07/02
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/02
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ 2026/07/01
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа 2026/07/01
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 2026/07/01