Я.Содбаатар: Халдвар илрээгүй аймгуудад зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Гэхдээ одоогоор хөл хөдөлгөөн хийхгүй. Халдвартай иргэдийн ойрын болон дам хавьтлыг тогтоон эцэслэж байж хөдөлгөөн хийнэ. Тиймээс манай иргэд зөвөөр хүлээн авч ойлгоорой. Эхний ээлжинд аймгуудаа түргэвчилсэн тестээр хангах ажлыг зохион байгуулж байна. Байдал хүндэрвэл ахлах курсийн оюутнуудыг дайчлан ажиллана. Аймгийн онцгой комиссууд нэг удирдлагаар ажиллах шаардлагатай байна.