Өнгөрсөн бямба гарагаас автомашинууд QR код уншуулж хөдөлгөөнд оролцох болсон талаар Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдэгдсэн. Тэрбээр "QR код даваа гарагт бэлэн болно. Код дээр байгууллагын дугаар, автомашины марк, сери бий. Энэ ажлыг Замын инженерчлэлийн газар хариуцан ажиллаж байгаа" талаар мэдэгдсэн билээ. Тэгвэл Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцох автомашины QR зөвшөөрлийг цахимаар олгохоор болжээ. Доорх заавраар зөвшөөрлийг авах юм байна.