Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдан ял эдэлж байсан ТЕГ-ын дарга Б.Хурц нарын зургаан хүнийг яг одоо суллаж байгаа юм байна. Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад суллаж байгаа нь үнэн, шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байна гэх мэдээллийг өглөө.
Мэдээллийг эргэн сануулахад, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутган, энэ оны долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон. Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна