Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нийт 4335 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан 672 тохиолдол боллоо. Улаанбаатарт 3 тохиолдол нэмэгдэж 54 тохиолдол боллоо. Буянт-Ухаа хороололд анхны батлагдсан тохиолдолтой хамт хүүхдийн төрсөн өдөрт очсон иргэн, Төмөр замын ӨЭМТ-ийн сувилагч, өмнөх батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон буянт-ухаа хорооллын иргэн байна.