Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатарт дахин гурван халдварын тохиолдол нэмэгдсэн.Тодруулбал, Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, нэг нь бариа заслын үйл ажиллагаа явуулдаг иргэнтэй холбоотой, хоёр нь найз нөхдийн хүрээнд гэр орноороо орж, гарч байсан хүмүүс байсан. Улаанбаатарт нийт 63 батлагдсан тохиолдол байна. Үүнээс, Сонгинохайрхан дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 7, Баянголд 16, Сүхбаатар дүүрэгт 11, Багануур дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.
Хороогоор нь задалбал Баянгол дүүргийн найман хороонд covid-19 халдварын 16 тохиолдол бүртгэгджээ. Тус дүүргийн 1,3, 4,6,7,9, 10, 18 дугаар хороонд батлагдсан тохиолдлууд илэрчээ. Мөн Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 12,13, 16,18 дугаар хороонд халдвар илэрсэн байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 болон Хан-Уул дүүргийн 10,16, 21 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Багануур Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд тус тус өвчлөл бүртгэгджээ.
Халдвартай хэмээн бүртгэгдсэн хүмүүсээс 345 хүн эдгэрсэн бөгөөд эмчлэгдэж байгаа 360 хүн байна. Эдгээрээс хөнгөн 301, хүндэвтэр 55, хүнд 3, маш хүнд 1 хүн байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.