2021/01/25
USD 2,811

Монголын тал БНХАУ-аас нийт өрийг тэглэхийг хүслээ

Өнөрцэцэг
2020/11/26

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.

Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь нар даргаллаа.

Хоёр улсын парламентын дарга нар 2014 онд гарын үсэг зурж, ёсчилсон хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 3 дахь удаагийн уулзалтыг энэ жил Монгол Улсад зохион байгуулахаар товлосон юм. Коронавирусийн цар тахлын улмаас энэ удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ хоёр улсын Засгийн газар хооронд “Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа, хоёр орны худалдааны эргэлт КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэлээ.

Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийн Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4,4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байгаа юм.

Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын санаачилгыг дэмжих, коронавирусний халдвартай тэмцэхэд хамтран ажиллах, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт эрчимтэй хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын харилцаа өргөжиж байгааг тэмдэглээд, Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн юм.

Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын зүгээс Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад дараах санаачилгыг гаргаж байна гэв. Үүнд,

Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, Хоёрдугаарт, парламент хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Гуравдугаарт, цар тахлын халдварын эсрэг хамтран тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнд хүрэх, Дөрөвдүгээрт, олон талт үзлийг дэмжин, хамт хөгжих бодлогыг баримталж, олон улсын үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Харин БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Үндсэн хууль, Хууль зүйн хорооны дэд дарга Ху Кэмин, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Шү Кэ, БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хорооны дэд дарга Цай Фан, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Жоу Сүнхэ, БХАТИХ-ын Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны гишүүн Жао Юун, БХАТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Ли Вэй нар оролцож, үг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

УИХ-ЫН ДЭД ДАРГА Т.АЮУРСАЙХАНЫ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, БҮХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРАЛ ХООРОНДЫН БАЙНГЫН УУЛЗАЛТЫН МЕХАНИЗМЫН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх юм. Хөрш орнуудтай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгөх бодлогын тухайд манай улсын улс төрийн бүх нам нэгдмэл байр суурь, ойлголттой байдаг.

           Хятад Улсын зүгээс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд онцгой ач холбогдол өгч, “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, нээлттэй, хүртээмжтэй хандаж, хамтын ажиллагааны үр ашгийг хуваалцах” бодлого баримталж ирсэн нь хоёр талын харилцаа эрчимтэй хөгжихөд чухал түлхэц болж байна.

       Монгол, Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд бүх салбарт гүнзгийрэн хөгжиж, эдүгээ Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд буйд Монголын тал сэтгэл хангалуун байдаг. УИХ-ын зүгээс хоёр улсын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуй амьдралд тустай бодит хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр Засгийн газруудын зүгээс хийж буй ажил, дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж ирсэн, цаашид ч дэмжин ажиллах болно.  

Хоёр орны дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох чиг үүрэг бүхий хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжин идэвхжиж буйд баяртай байна. Цаашид байнгын уулзалтын механизмын уулзалтыг жил бүр хийхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын удирдлага, Байнгын хороодын удирдлагын харилцан айлчлал, хоёр талын парламентын бүлгүүд, Тамгын газар хооронд туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулах нь зүйтэй гэсэн саналтай байна.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Монгол Улсад 2013 оноос хойш айлчлаагүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын даргын урилгыг үүгээр дахин нотолж, БХАТИХ-ын Байнгын хорооны Ли Жаньшу даргыг ирэх онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан манай талын урилгыг  уламжилж өгнө үү.

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол тулгуур салбар болж ирлээ.

Хоёр улсын Засгийн газар хооронд “Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна.

2020 он гарсаар КОВИД-19 цар тахлын улмаас олон улсын нөхцөл байдал хүнд, дэлхийн эдийн засаг хямралын байдалд байна. Хоёр орны худалдааны эргэлт КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх өргөн боломжтой гэж үздэг. Хоёр талын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхэд хүндрэлтэй болж буй хэдий ч хоёр талаас хамтран дэвшүүлсэн энэхүү зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллах нь зүйтэй юм.

Хоёр хоногийн өмнө болсон Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрснийг хоёр улсын парламентын зүгээс дэмжиж ажиллах саналтай байна. КОВИД-19 цар тахал тодорхойгүй хугацаанд үргэлжлэх хандлагатай байгаа тул хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн явуулах үүднээс “Ногоон гарц” түр журмыг цаашид ч идэвхтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Хоёр улсын аж ахуй нэгжүүдийн шууд харилцаа, хэлхээ холбоог өргөжүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд тустай тул аж ахуйн нэгжүүдийн хооронд үзэсгэлэн яармаг, бизнес форум, сэдэвчилсэн хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах нь чухал юм.

Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуй, тээвэр, дэд бүтцийн чиглэлээр гүнзгийрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэхэд хоёр орны хууль тогтоох байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болгож байна.

Цахим худалдаа дэлхийн худалдааны ерөнхий чиг хандлага болж буйтай уялдуулан хил дамнасан цахим худалдааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлага бий болж байна. Хятад Улс цахим худалдааны дотоодын болон олон улсын эрх зүйн зохицуулалтыг харьцангуй сайн хийсэн улс гэж тооцогддог тул энэ чиглэлд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас туршлага судлах саналтай байна.

2014 онд байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийг Хятадын тал соёрхон батлаагүй байгаагийн улмаас хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байгааг та бүхэн мэднэ. Энэ хэлэлцээрийг соёрхон батлах явцыг түргэтгэхэд дэмжлэг үзүүлэн анхаарал хандуулахыг Эрхэм хүндэт Байма Чилинь дарга Танаас хүсье.

Монголбанк Хятадын Ардын банктай "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийг байгуулснаар 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.долларыг зарцуулж, 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна.

Монголын тал Хятадын талд нийт 4.4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна.

Тиймээс коронавируст цар тахлын улмаас үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж Монголын талын нийт өрийг тэглэхийг дэмжиж Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байна.

Соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байгаа нь хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахалтай тэмцэх чиглэлээр Монгол, Хятад хоёр улс өндөр хариуцлагатай, нягт хамтран ажиллаж, харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж, мэдээлэл солилцсоны үр дүнд хоёр улсын хооронд халдвар зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй бөгөөд энэхүү амжилтыг хадгалахын тулд цаашид ч нягт хамтран ажиллах сонирхолтой байна.

Манай улсын КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдийн зүгээс эд материалын тусламж үзүүлж, эмчилгээтэй холбогдох мэдээллийг шуурхай өгч ирсэнд талархал илэрхийлье.

“Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд тодорхой ахиц гарч буйд бид баяртай байна. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг урагшлуулах гурван талын Ажлын хэсгийн дарга нарын уулзалтыг энэ сард амжилттай зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны асуудлуудыг ярилцаж тохиролцсон. Гурван улсын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг энэ онд багтаан зохион байгуулах нь чухал ач холбогдолтой юм.

ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Хятадын талтай илүү идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгааг энэ завшааныг ашиглан илэрхийлье. Энэхүү төслийг урагшлуулахад хоёр улсын парламент, Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг санал болгож байна.


Сэтгэгдэл (75)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.49 |   2020/11/30
ээ тэнгэр минь хэзээ монголын минь өтгөс буурлууд царай алдаж байсан юм вэ улаан цусаа урсгаж халуухан амиа тасартал тэмцэж явсан өвгөдийн сүнс ниргэх байх даа ээ халаг
Хариулах
66.181.176.66 |   2020/11/29
Ногоон гарцыг амжилттай хэрэгжүүлж байна гэдэг нь үнэн байх.учир нь хятадуудыг хилээр нууцаар оруулж ирж байгаа,түүнийг илчилсэн хүнийг хэрэгт татах гээд олон юм болж байгаа шүү дээ.өрийг нь хойшлуулах эсвэл өрнийхөө оронд хятадуудыг олноор нь оруулах арга хэмжээ авч байх шиг байна
Хариулах
64.119.26.3 |   2020/11/29
Аюурсайхан үнэхээр л мундаг ардын баатар царай нь урд өмнөхөөсөө ч илүүтэй гэрэлгээтэй харагдаж байна кккк
Хариулах
64.119.26.3 |   2020/11/29
Аюурсайханы тороол л бичиж байх шиг Батлагдаагүй асуудлаар б бие биенээ гүтгэн доромжилж харлуулдаг арга нь бүр дэлгэр ч улс хооронд ашиглах болжээ. Хор холбогдлыг бодох ухаангүй хүүхдүүд юу л хийгээд байгаа бол?
Хариулах
64.119.26.3 |   2020/11/29
Энэ вирус хятадын Ухаань хотод голомтлон гарсан үнэн ч Энэ бирус хаанаас эхтэйг Өнөөдөр дэлхий даяраа эрж хайж байгаач ковид19 хаанаас гарсныг тогтоогоогүй л байна. Америкт ч 2019 оны 9,10-р сард гарсан ханиад олон хүнийг авч одсон учир бүтүүлэгч үхэл байсныг ч мөн Италид гарсан гэх баримтнотолгоог шинжлэх ухаанчаар баталж нотолсон баримтуу ч гарч байгаа. Тэгэхээр уулын бугыг хараад унасан морио голов гэгч шиг нэгдсэн улсын саннархалд тааруулж хөршөө муулахаа түр ч болов азанавал ямар вэ?Ядаж энэ хүнд нөхцөлд жаахан ч болов туслам авах аа бодоод кккк
Хариулах
64.119.26.3 |   2020/11/29
Энэ ичих нүүргүй хүний эрх, арчилал гэж ярих эр гүйлаг гүйснаа их ажил хийчихсэн мэтээр ардын баатар царай гаргаад зогсох биз, Оройгүй шаналаас өөрхийж бүтээх гэж сэтгэж бодох ухаангүй ,боловсрол ёс зүйгүй нөхөрт ичих мэдрэмж байдагүй гэдгээ өөрийн биеэрээ монгол түмэндээ харууллаа.ичиг ичиг
Хариулах
103.212.118.245 |   2020/11/29
ichmeer yum.iim badar guilgachin bolchih gj.
Хариулах
202.126.90.69 |   2020/11/29
ЭД НАР ӨӨРСДИЙНХӨӨ ОФФШОРДАХЬ МӨНГӨӨ ГАРГАХАД Л ӨР ТЭГЛЭНЭ ДЭЭ УУЛ НЬ НЭГ АВГАЙ Л 370-ТЭР БУМЫГ ИДЭЖ ӨАЙГАА .М ЧИНЬ ХА ХА
Хариулах
66.181.183.172 |   2020/11/29
хуваагаад төлчих юмсан.эх орон минь үнэтэй.
Хариулах
192.82.69.89 |   2020/11/28
tiim
Хариулах
202.9.46.179 |   2020/11/28
Ичиж үхмээр юм. Үнэгүй юм гэж юу байхав. Оронд юу өгөх гээд байгаа новш вэ. Энэ чинь уул нь нөгөө шударга 5н нэг биздээ
Хариулах
66.181.161.87 |   2020/11/28
Өө за за амар амар ичиж үхмээр юм болохнээ
Хариулах
202.126.89.240 |   2020/11/28
Ха бараг хүүгээр аятайхан зохицуулаад юм хийсэн бол болох байсийн биш үү.
Хариулах
103.57.94.162 |   2020/11/28
Хятад улс манай нийт өрийг тэглэнэ гэдэгт бат итгэж байна. Өр тэглэвэл манай хамтын ажиллагаа дэлхийд үлгэр жишээ цоо шинэ шатанд гарах болно.
Хариулах
49.0.212.203 |   2020/11/28
хуцдаг хог вэ чи
Хариулах
202.126.89.98 |   2020/11/28
Корона тарааж гамшиг тараасан улс хойно зөвшөөрөх байлгүйдээ?!
Хариулах
202.126.89.98 |   2020/11/28
Корона тарааж гамшиг тарьсан улс хойно зөвшөөрөх байлгүйдээ?!
Хариулах
64.119.20.130 |   2020/11/28
Хоёрын хооронд юм гуйх юм нэг мөсөн хятадын харьяанд ороё гэвэл яасийм бол хялар нүдэт минь
Хариулах
202.126.88.205 |   2020/11/27
Zvgeer ch neg ur tegelj taaraxgvi bxaa ydaj l bolzol ni gazar nutag yumuu busad xaltai l yum bgaa tur zasag ingej dordox gj dee nvdnii bulai olon say mal baigaliin ashigt maltmal bgaad2 nemergvi turd udirdaj bga xvmsvvd ni teneg awilgalch shunaltai bolxoor uls oron xugjixgvi ulam l dordoj bnadaa xezee saixan amidral irex yumbee ter ofshooroo tataldaa gulugnvvdee ard tvmen ingej udaan tesexgvi l baix shvv neg l udur kyrgyz shig bosox bolnodoo!!!!
Хариулах
192.82.68.91 |   2020/11/27
hyatadiig uzen yaddag humuustei manaih shig orond ur tegleh bitgii hel uur tuvugtei asuudal ch tulgarah magadlaltai gej oilgoh heregtei hursh 2 orontoigoo bid nairsag l baih heregtei
Хариулах
59.153.114.131 |   2020/11/27
тэглэж харагдаач хэзээч үгүй байхаа
Хариулах
66.181.161.33 |   2020/11/27
Erin mungu ideed,hulgailaad,lui wardaad bga gent bayjaad bga hvmvvs tuluuch barag ter hvmvvsees butsaaj awah yum bol ene uriig tulnu shvv ard tvmen ideegvi uugaagvi bayjaagvi shvv
Хариулах
66.181.161.33 |   2020/11/27
Ene urund gazar nutag mun ard irgedee uguud tuunaaa ted uursdiiguuu ch ugnu
Хариулах
66.181.187.168 |   2020/11/27
Ямар их зориг вэ?
Хариулах
66.181.181.248 |   2020/11/27
Юү гэж ч ойлгомоор юм!? Уул нь монгол улс баян орон!? Короног тараасан гэдгээр нь бол энэ битгий хэл асуудлыг Хятадаар төлүүлмээр байдаг!? Ямартай өрөө тэглүүлье гэдэг нь зөв юм болов уу даа?! Уул нь тэвчээргүй ойрхон бодолтой улс юмдаа бид?!... хэдхэн хоногийн хорио цээрийн дэглэмийг даахгүй чарлалдах юм?!
Хариулах
202.9.46.235 |   2020/11/27
Tegelj uguh baih. Harin tegengvvt ni manaihan ulam ihiig zeelne, bvr heden 10dahin ihiig, tgd tulj chadahaa bolih ved l gazraa ughuus uur argagvi bolno baihdaa.
Хариулах
192.82.75.24 |   2020/11/27
Teglej haragdaach
Хариулах
103.57.92.218 |   2020/11/27
элдвийн эмнэлгийн хэрэгсэл маск тусламж гэж авахийн оронд өрөө тэглүүлэе гээд зүтгэсэн нь дээрээ
Хариулах
31.0.177.100 |   2020/11/27
Ee ee medehgui ter ih ogood baisan uchir gazar nutgiig min volmoh gej hytad olniig oruulah gej odo gazar nutgaa barcaalaad ted gazar geer min donjiigood euu durtaiga hiigeed suuj bn ! Iim shudrag js gej baihguil baih shuu !
Хариулах
66.181.161.73 |   2020/11/27
Өрөндөө газар нутгаа өг гэнэ дээ.
Хариулах
192.82.68.122 |   2020/11/27
Энэ их өрийг энэ он жилүүдэд улсаа хариуцлагагүй удирдсан төрийн түшээд болон тэдний гэр бүлүүд хариуцах ёстой.
Хариулах
202.9.46.188 |   2020/11/27
Загасны ой санамж. Дэгээ хаяхад шүүрээд л авна, Дэгээнээс мулталж дахин дэгээ хаяхад дхиад л шүүрдэгтэй адил. Эцст нь хайруулын тавганд тавтай морилно.
Хариулах
202.179.26.141 |   2020/11/27
ман өөр юм хийж чадхуу хулгайччд
Хариулах
66.181.161.61 |   2020/11/27
Мөнхийн хөрш бид мө
Хариулах
103.26.194.104 |   2020/11/27
Энэ өр тэглүүлэхээр гуйж буй нөхөд өөрсдөө тэрбум тэрбумын хадшаласжтай ш дээ. Ерөнхий сайд ерөнхийгөгч гээд цаашаа өүнд шүү. Ичмээр
Хариулах
103.26.194.104 |   2020/11/27
Арга ядсан иргэн чинь банкинд 10 саяын цалингийн өртэй. Та нхр түүнийг тэглээд өгөөч гуйя
Хариулах
124.158.85.212 |   2020/11/27
Дор хаяж тэрбум долларын өрийг тэглүүлэх гэж гуйх хэрэгтэй. Дарга нар хулгай хийхгүй, ард олондоо зориулна гэдэг ам өчгөө бас ёстой. МАНгарууд мангар хулгай хийдэг гэдэг нь үнэн шүү дээ.
Хариулах
202.21.107.104 |   2020/11/27
tiim ym guisan bol ichih heregtei.zeelsen bol butsaaj tuluh estoi chadahgui bol selenge huvsgul bayan ulgii aimguudaa urunduu ugchih heregtei.hoid hilee naidvartai hamgaaluulah bolno
Хариулах
150.129.142.232 |   2020/11/27
Манай улс гэж хөгжинө гэж яриад ч хэрэг алга алба шиг дийлэхгүй их өр тавина тэгснийхээ дараа төлөхгүй талаас нь гүрийнэ нэг ёсондоо залилан хийгээд сурчихсан улс юм даа
Хариулах
202.126.89.118 |   2020/11/27
Heden honi ugsunii hariugaa nehsentei yalgaa uyn.
Хариулах
202.179.21.205 |   2020/11/27
bolioch
Хариулах
202.126.89.194 |   2020/11/27
Зөв гуйгаад азаа үз. Бүтэж юу магад
Хариулах
202.9.40.122 |   2020/11/27
Ta nariin bodlogiin ur dun. Hytad hariud in yu neheh bol archagu ymda. Yaj ch bodson zeelsen bol butsaaj tuluh estoi
Хариулах
64.119.27.121 |   2020/11/27
үнэхээр ичдэггүй новшнууд юмаа. Эд нарын идсэн уусан мөнгөний хэмжээг нөгөө хэд нь сайн мэднэ дээ.
Хариулах
66.181.187.160 |   2020/11/27
цаадуул нь бараг тэглэхийг зөвшөөрсийнмаадаа, сонин юмдаа?
Хариулах
64.119.18.226 |   2020/11/27
Чи идээ биздээ
Хариулах
64.119.18.226 |   2020/11/27
Дураараа аан
Хариулах
66.181.189.239 |   2020/11/27
Huuli busaar hytadruu garsan baigaliin baylagaa bodvol manai mongol uls urgui bh bsn bhdaa zdu gej
Хариулах
202.55.188.41 |   2020/11/27
edugee uyees oroor daramtalsan erhsheeldee oruulsan odoo ch basal darlald oruulahguu geh shaltgaan bhguishtee ymar teneg humuus we?
Хариулах
202.9.40.172 |   2020/11/27
bull shit
Хариулах
129.205.124.225 |   2020/11/27
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай.Бид бөөрнийхөө төлөө $ 500,000 долларыг танд өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэ й Эрхтэнүү
Хариулах
202.21.108.60 |   2020/11/27
Хятад хүн хэзээ ч хүнд зүгээр юм өгдөггүй гэдгийг Монгол хүн байна даа Чи Аюурсайхан мэддэггүй юмуу.
Хариулах
66.181.181.123 |   2020/11/27
Хятад зөөлөн бодлогын дүндээ манай улсыг өрөөр боомилж байна даа. Өрийг тэглэх нь юу л бол нэг юм авч байж сална даа. Хужаа бодлогоо гэж...
Хариулах
202.9.46.60 |   2020/11/27
Яг үнэндээ бол Хятадууд коронаг дэлхийд тарааж, олон хүний амь насыг хохироон, олон хүнийг өвчлүүлж, эдийн засгийн их хохирол учруулсны төлөө эдгээр улсуудад нөхөн төлбөр төлөх ёстой. Тэгэхээр Хятадууд бидэнд төлөх нөхөн төлбөртөө уг өрийг хүчингүй болгож болно. Яг дэлхийн 2-р дайнд ялагдсан Японоос манайх дайны хохиролд Говь үйлдвэрийг нөхөн төлбөрт авсан шиг.
Хариулах
66.181.161.62 |   2020/11/27
zaadaa orond n dornogovi iig awah bhda tgeed uran bolowsruulna mongoliig uusgah bodlogo ene uls chin communist uls shvde zorilgo n oilgomjtoi bi ch gadagsha garj amidriidaa bdl bishdvel nutgaa hamgaalj chadahguigees hoish tsusaa hamgaalj uldey
Хариулах
202.126.89.53 |   2020/11/27
Үнэгүй юм хулганы хавханд л байдаг...гэ
Хариулах
66.181.161.58 |   2020/11/27
Бас л арга ядарсан байдалтай гуйлга гуйлаадаа.Ингэж хүний гарт ороод байхаар яаж дээшлэхэв дээ.
Хариулах
66.181.161.35 |   2020/11/27
тэгжил тохирч байгаа новшнууд
Хариулах
122.201.21.240 |   2020/11/27
Байгалын хийн хоолой бол үлгэр шүү, буянгийн Жагаа үнэнл юм хэлээд байгаа шүү, ээлжит хошгироо юу эсвэл МАН ын хоолой үлгэр,хурандаа Хүүкийн ажил хийсэн болж ард иргэд ээ хуурдөг хоосон улс төрийн ээлжит арга заль шиг санагдаад байгаа, одоо утопи хоосон хийрхэл байхгүй, ойрын жилүүд маш хүнд болох нь тодорхой шүү,
Хариулах
122.201.21.240 |   2020/11/27
Цаашид гаднаас өр үүсгэж зээл авах аа бүр мөсөн зогсоо арай дэндэж бна, харин хүү өндөртэй бодлогогүй зээл авсны хаа горыг амсаж байгааг мэдлээ, нэгэнт төлж чадахгүй эдийн засагт дарамт болж байгаа бол эрхтэн учраа олж , гуйж чөлөөж чадвал сайн л бна,
Хариулах
54.39.16.73 |   2020/11/27
Зөв дэлхийн 1-р баян улсад бол нэг цайны мөнгө үгүй гэхгүй ч байж магадгүй эр хурга хэлээд үзэх хэрэгтэй тоншоод үзвэл санааг нь ойлгоно.
Хариулах
202.126.90.127 |   2020/11/27
оронд нь газар нутгаа өгөх байлгүй дээ. үнэгүй юм гэж байхгүй. тэр тусмаа хятадын хувьд
Хариулах
192.82.78.69 |   2020/11/27
Yoooo pizda umnuus ni bugs ulaachlaa.
Хариулах
202.21.108.232 |   2020/11/27
Ковид болбоос хятадаас үүсэлтэй тэгэхээр ковидоос болж хүнд хохирол учирч буй хөгжиж буй орнуудад Төрийн хөрөнгөөрөө аархдаг Хятад яагаад зээлээ тэглэж хохирол барагдуулж болохгүй гэж. Трамп ярьдаг нэг талаараа гуйлганы улсад эерэг
Хариулах
66.181.188.221 |   2020/11/27
olonhooroo songoson songolt chin ene bna hohichine
Хариулах
202.126.88.153 |   2020/11/27
Mongol uls hytadiin erhsheeld yaltgvil ert oroigvi orno tsag hugtsaaniil asuudal bhdaa
Хариулах
202.126.88.153 |   2020/11/26
Pisdaanuud eh orniig min zarj duuslaadaa mongold jinhen turiin ergelt hiij tsergiin deglem togtooh yumsan awilga awsan gulugnvvdiig shuud buuddag bmaar ard tvmenii uhaan ulam toroitoj bvh hvn l ulsaasaa halamj hvsej belen yum muruuduj songuuliin sanalaa talhnii munguur l zarj bna odoo shuud l turiin ergelt l heregtei
Хариулах
202.21.108.61 |   2020/11/26
Хятадын тал төлөлтийг хойшлуулж бол болно л гэх байх даа
Хариулах
59.153.115.185 |   2020/11/26
Гуйгаад аз аа үзсэн дээр байх.
Хариулах
192.82.75.33 |   2020/11/26
Aihtar tom sanal bna Tsaaduul chini gar bariaad nuguu barih gvi bgaa daa hariu nehelgvi bol saihan l guilga baina
Хариулах
192.82.71.142 |   2020/11/26
Nekhel hatuu shvv
Хариулах
192.82.71.142 |   2020/11/26
iish chavaas , ene delhii deer unegui yum gej ogt baihgui. Gazar nutgaa l zoliosloh bolvuudaa? Hytadiin muj bolchyo l gej bgaam sht uug ni
Хариулах
202.9.46.170 |   2020/11/26
Oo hoorhii minii mongol orond gar bariad bugui bari gdeg l bolj bnda tdrhoi orosoos awah baigalin hii tosold gazar nutgaa ymarch tatwar huu geltgui unegui ashigluul 100 Jil geh bhda
Хариулах
202.126.88.191 |   2020/11/26
Oron ni neg yum guih baihdaa
Хариулах
64.119.26.84 |   2020/11/26
ЗӨВӨӨ зоримог санал байна гуйвал гуйсан шиг ингэж гуйх хэрэгтэй
Хариулах