Хөл хориог дахин сунгах эсэх асуудал нь олны анхаарлын төвд байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр коронавирусын нөхцөл байдлын улмаас манай улс 11 дүгээр сарын 12-ны өдрөөс тав хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байсан. Дотоодод коронавирусын нөхцөл байдал хүнд байсан учраас УОК-оос хөл хорионы дэглэмийг дахин 12 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэн сунгасан билээ. Тэгвэл хөл хориог дахин сунгах эсэх асуудлыг энэ Ням гарагт эцэслэн шийдвэрлэх юм байна.